TV8

Responsive image

“Авто олимп” гэгдэх алдарт “Дакар Ралли” уралдаан энэ оны 8 дахь гараагаа амжилттай дуусгалаа. Манай Монгол улсаас оролцож буй ОУХМ Д.Болдбаатар 74-р байрт орсон байна

2015-01-13 2015 оны “Дакар Ралли”-гийн 8 дахь гараа амжилттай боллоо. Шинэ он 2015 онд 36 дахь улиралтайгаа золгосон алдарт “Дакар Ралли” одоогийн байдлаар тун амжилттай 8 гарааг дуусгаад байна. Өчигдөр 2015 оны “Дакар Ралли”-гийн 8 дахь гараа Болив улсын Үюни хотоос Чилийн Икүйке хот хүртэл нийтдээ 805 км замыг туулан уралдсан байна. Харин хүнд даацын ачааны авто машинууд Чилийн Атакама хотоос Икүйке хот хүртэл уралдсан байна. Найм дахь гарааны мотоциклийн ангилалд Чили тамирчин Пабло Куантанилла 2 цаг 56 мин 19 секундын амжилтаар оны анхны гараандаа түрүүлсэн байна. Дөрвөн дугуйтын ангилалд 3 цаг 43 мин 35 секундын амжилтаар “Консулторес де Емпрэсас” багийн Аргентин тамирчин Жеремиас Гонзалез түрүүллээ. Тэрээр өмнөх 5 дахь гараанд 3-р байрт ороод байсан юм. Найм дахь гараанд Гонзалезын араас өмнөх оны “Дакар Ралли”-гийн аварга “Тамаругал XC” багийн Чили тамирчин Игнасио Касале 3 цаг 52 мин 29 секундаар хурдалжээ. Суудлын авто машины ангилалд Саудын Арабын Язийд Аль Ражхи, Германы Тимо Готтшальк нарын “Язийд” баг 3 цаг 26 мин 49 секундын амжилтаар түрүүллээ. “Язийд” баг өмнөх 3 дахь гараанд 3-р байр, 5 дахь гараанд 2-р байр, 7 дахь гараанд 2-р байрт ороод байсан юм. Харин энэ төрөлд 2-р байранд нээлтийн гараа, 3 дахь гараа, 7 дахь гараануудад түрүүлээд байсан Аргентин тамирчид болох Орландо Терренова, Бернард Грау нарын “Монстер Энержи Экс Рэйд” баг 3 цаг 28 мин 1 секундын амжилтаар хурдалсан байна. Найм дахь гарааны хүнд даацын ачааны авто машины төрөлд ОХУ-ын “Камаз Мастерс” багийн Эдуард Николев тэргүүтэй баг 3 цаг 25 мин 47 секундын амжилтаар түрүүлсэн байна. Николаевийн “Камаз Мастерс” баг 2, 4, 5, 6 дахь гараануудад тэргүүлээд байсан бол 8 дахь гараанд тэргүүлж чадлаа. Харин манай Монгол улсаас оролцож байгаа ОУХМ Д.Болдбаатар мотоциклийн төрөлд 8 дахь гараанд 6 цаг 7 мин 8 секундын амжилтаар 74-р байрт орсон бол авто машины төрөлд оролцож байгаа ОУХМ Н.Лхамаа тэргүүтэй баг 6 цаг 8 мин, 33 секундын амжилтаар 65-р байрт оржээ. Өнөөдөр “Дакар Ралли”-гийн 9 дэх гараа Чилийн Икүйке хотоос Калама хот хүртэл 539 км замыг туулан уралдах болно. tv9.mn

Холбоотой мэдээ