TV8

Responsive image

П.Даваадорж: Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг ард түмэн шийдэх ёстой

2015-01-14 Монгол улсын Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх хэрэгтэй гэх нэг хэсэг нь байхад өнөөг хүртэл мөрдөж ирсэн хуулиндаа гар хүрэх хэрэггүй гэх нөгөө хэсэг нь ч байдаг. Гэсэн ч эцсийн дүндээ өөрчлөхөд хүрвэл эзэд нь болох ард түмний санал асуулгаар явуулах ёстой гэдгийг “Чингисийн эзэнт Монгол” нийгэмлэгийнхэн хэлж байна. Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ой тохиож байна. Хорин гурван жилийн өмнөх энэ өдөр зургаан бүлэг, 70 зүйлтэй шинэ Үндсэн хууль батлагдаж, тухайн оныхоо 2-р сарын 12-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн түүхтэй. Энэ хугацаанд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй, хэрэггүй гэх маргаан үргэлжилсээр ирсэн. Өнөөгийн нийгэм дэх улс төрийн хувирамтгай, тогтворгүй байдал, давхар дээлийн асуудал зэрэг нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөс улбаатай гэж үздэг. Тиймээс ч 2000 онд долоон өөрчлөлтийг хийсэн шиг дордуулсан өөрчлөлт болох вий гэж болгоомжлох хүн олон байна. Монгол Үндсэн хууль бол монгол иргэн бүрийн өмч байх учиртай. Үүнд өөрчлөлт оруулах уу, хэвээр үлдээх үү гэдгээ эзэн нь болсон ард түмэн өөрөө мэдэх ёстой тэрнээс биш хэн нэг улс төрчийн шийддэг асуудал биш гэдгийг хэлж байгаа юм. Түүнчлэн хуулиа өөрчилнө гэж ярихаасаа илүүтээ хэрэгжилтэнд нь хяналт тавьдаг чангатгах хэрэгтэй гэдгийн мөн хэлж байгаа юм. Тэрээр энэ өдрийг зөвхөн шагнал урамшуулал гардуулаад өнгөрдөг биш иргэддээ таниулдаг. Хамтдаа ярилцаж шийддэг байхыг санууллаа. tv9.mn

Холбоотой мэдээ