TV8

Responsive image

Европын холбоо Болгарыг Байгалийн хий үйлдвэрлэх төв байгуулахыг дэмжиж байна

2015-01-14 Европын холбоо Болгарын санаачилсан байгалийн хий үйлдвэрлэх төв байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болоод байна. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь Европын холбооны бусад улс оронтой Болгар улсын харилцаа холбоог илүү сайжруулахад оршиж байгаа талаар хорооны дэд ерөнхийлөгч Марос Сефковик мэдэгджээ. АНУ-ын эрчим хүчний дарга хэлэхдээ: “Европын холбоо нь Оросын өмнөд голын дамжуулах хоолойг засварлах болон өнгөрсөн лхагва гарагт Москва хотод хэлэлцсэн асуудлууд ихсэж байгаагийн улмаас Болгарын санаачилсан хийн төв байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болоод байна” хэмээн мэдэгджээ. Болгар нь Орос Украйнаар хоолой дамжуулахаас зайлсхийдэг шиг дамжуулах хоолойгоо байрлуулсан улс орнуудын нэг бөгөөд энэ нь европын холбоо руу хий нийлүүлдэг уламжлалт зам юм. Брюссель болон Болгарын ерөнхий сайд Бойко Борисов нарын хэлэлцээрийн дараа хорооны дэд ерөнхийлөгч Марос Сефковик “Зүүн өмнөд европд эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд дээд түвшний групп их бүтээн байгуулалт бий болгож байна. Групп анхны уулзалтаа энэ 1-р сард Софид хийхээр төлөвтэй байгаа. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь Европын холбооны бусад улс оронтой Болгар улсын харилцаа холбоог илүү сайжруулахад оршиж байгаа юм” хэмээн мэдэгджээ. Мөн тэрээр “Хорооны зүгээс Европын холбооны байнгын хуулиар баталсан бүс нутагт хийн төв байгуулах төлөвлөгөөтэй байгаа Болгарыг дэмжиж байгаа” хэмээн өгүүлжээ. Болгарын ерөнхий сайд Борисов хэлэхдээ: “Болгарын талаарх бүхий л асуудлыг ОХУ-д дэвшүүлнэ, дамжуулна гэж найдаж байна” гэжээ. Өмнөд гол нь Хороо болон Европын холбоо хэмээн хуваагддаг бөгөөд зарим гишүүн орнууд төслийг улс орныг нь хийгээр хангах болон эдийн засгийн сонирхлыг нь хангаж чадах хамгийн сайн арга зам хэмээн үзэж байгаа ажээ. Комиссийн зүгээс эрчим хүчний холбоотой илүү ойртохын тулд төсөл дээр ажиллаж байгаа юм байна. tv9.mn

Холбоотой мэдээ