TV8

Responsive image

Барак Обама алан, хядах халдлагын эсрэг баримт бичигт гарын үсэг зурлаа

2015-01-14 АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама терроризмын аюул заналын даатгалын төслийн баримт бичгийн шинэчилсэн хувилбарт гарын үсэг зурсан байна. Энэхүү төслийн зорилго нь терроризмийн халдлагад өртөх магадлалтай барилга байгууламжийг засгийн газрын даатгалаар хангах явдал юм. Энэ даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2001 оны 9-р сарын 11-ний халдлаганд хариу болгон санаачилсан терроризмын аюул заналын даатгалын төслийн баримт бичгийн шинэчилсэн хувилбарт гарын үсэг зурсан хэмээн Цагаан ордоноос мэдээлсэн байна. Энэхүү хөтөлбөр нь олон давхар байшин, спортын стадион, их дэлгүүр болон алан хядах халдлагад өртөж болзошгүй газруудыг засгийн газрын даатгалаар хангах ажээ. Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнэст: “Засгийн газрын зүгээс энэхүү баримт бичигт холбогдолгүй зүйлс багтсан байгаад сэтгэл дундуур байгаа бөгөөд гэсэн хэдий ч ерөнхийлөгч Обама баримт бичигт гарын үсэг зурах нь тодорхой болсон” хэмээн мэдэгдсэн байна. tv9.mn

Холбоотой мэдээ