TV8

Responsive image

Иргэд Үндсэн хуулиа мэдэхгүй байгаад хууль зөрчдөг эрх мэдэлтнүүд буруутай

2015-01-14 “Монгол улсын Үндсэн хууль” эрх баригчдын аманд багтах ёсгүй. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулах ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсны 23 жилийн тохиож байна. Тэгвэл иргэдийн дийлэнх хэсэг нь Үндсэн хуулиа мэддэггүй бол зарим нь ардчилсан шинэ Үндсэн хуулийг мэдэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа юм. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг дагаж мөрдсөн 23 жилд Монгол улс хөгжлийн замдаа орсон ололт амжилт байгааг бид үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр монголын ард түмэн эцэг хуулиа мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байгаа шалтгаан нь хуулийн биелэлт муу байгаатай холбоотой юм. Илүү тодруулбал иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чаддаггүй нийгэмд бид амьдарч байна. Мөн төрийн толгойд сууж байгаа эрхмүүд өөрсдөө үндсэн хуулиа зөрчдөг. Аль нэг нам, зарим улс төрчдийн эрх ашигт нийцэхгүй бол өөрчлөх асуудлыг байсхийгээд ярьдаг байж болохгүй гэдэгтэй олон хүн санал нэгдэнэ. Харин Монголын ард түмэн ардчилсан Шинэ үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чаддаггүй мөн иргэдийн тэр дундаа залуучууд өөрсдөө Үндсэн хуулиа мэддэггүй гэж байна. Хүмүүнлэг ардчилсан хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэний нийгэмд эрхээ эдлэх нэрээр хүн бүр хүссэнээ бүхнээ хийх ёстой гэж бүдүүлэг авирлах нь Үндсэн хуулиа мэддэг гэж томрохын нэр биш. Хамгийн гол нь төр засаг , ард түмэн хүртэл Монгол улсын Үндсэн хуулиа дээдэлдэг, чандлан мөрддөг, эрүүл тогтолцоо бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна. Харин Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг хэдхэн улс төрчид шийдэх ёсгүй бүх нийтийн санал асуулгаар шийдсэн ч буруутах зүйл байхгүй. tv9.mn

Холбоотой мэдээ