TV8

Responsive image

Гадаад эмчилгээний зардалд төсөвт 500 сая төгрөг суудаг

2015-01-14 Нийт эмчилгээний зардлын 5 хувийг нөхөн буцаан олгодог. Эдийн засгийн хямралтай холбоотой гадаад эмчилгээний зардлын тодорхой хувийг иргэдэд олгох боломжгүй болж санхүүжилт хүндэрсэн гэх мэдээлэл гарах болсон. Тэгвэл жилдээ улсын төсөвт 500 сая төгрөг төвлөрдөг энэ мөнгө буцаан олгоход хүрэлцдэггүй гэсэн тайлбарыг салбарын яам өгч байна. Монгол улсад эмчлэх боломжгүй 33 нэр төрлийн өвчин эмгэгийг гадны улсад эмчлүүлсэн буюу гадаад эмчилгээний зардал хүссэн өргөдөл жилдээ 250-300 орчим ирдэг. Харин улсын төсөвт буцаан олгоход зориулах 500 сая төгрөг төсөвлөдөг байна. Энэ мөнгийг 2013 онд 84 иргэнд олгосон бол 2014 онд 174 иргэнд олгоод 9-р сард мөнгө нь дуусчээ. Тэгвэл эдийн засгийн хүндрэлтэй холбоотой гадаад эмчилгээний зардлын хувийг энэ оноос олгох боломжгүй болсон гэх мэдээлэл иргэдийн дунд гарсанд салбарын яам үгүйсгэсэн тайлбар өгсөн. Илүү тодруулбал журмын дагуу энэ жил 500 сая төгрөг төсөвлөгдсөн. Харин өргөдөл хүссэн нийт иргэдэд хүрэлцдэггүй учир төсвөө нэмэх шаардлага байгааг мэдээллээ. tv9.mn

Холбоотой мэдээ