TV8

Responsive image

Дарханы иргэд цалин нэмэх шаардлага тавилаа

2015-01-14 Дархан-Уул аймгийн ҮЭХ-оос багш, эмч, соёлын байгууллага, эрчим хүчний ажилчид оролцсон цуглааныг зохион байгууллаа. Энэ үеэр Шийдлийн засгийн газарт хандан шаардлага тавьсан юм. Төр, засгаас иргэдийн ажлын байрны баталгааг хангах, хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулах арга хэмжээг авахдаа ард түмнээ доройтуулах аргаар биш, улс төрийн намуудад хуваарилсан илүү албан тушаалуудыг хасах замаар шийдвэрлэхийг шаардлаа. Хэмнэлтийг төр захиргааны бүх шатны байгууллагуудад байгаа, ажлын чадваргүй, хийх юмгүй цагаа бүртгүүлээд цалин аваад сууж байгаа албан тушаалтнуудыг цомхотгохоос эхлэх хэрэгтэй. Орон нутгийн засаг захиргаанд ажлын байрны жагсаалтанд байхгүй орон тоон дээр хүн авч ажиллуулж байгааг таслан зогсооё. Төсвийн байгууллагын ажилтнуудын ихэнх нь банкнаас өндөр хүүтэй зээл авсан. Тийм учраас цалингийн зээлийн хүүг яаралтай бууруулах шаардлага тавилаа. Үндсэн Хуулинд одоо оруулах өөрчлөлтөөр Улсын Их Хурлын бүрэлдүүнийг 76-аас 38 болтол бууруулж, өндөр албан тушаалтнуудын орон тоог цөөлж, тэдний өндөр хангамж, эрх ямбыг үгүй хийхийг шаардлаа. Татварынхан өөрсдөдөө олгосон их хэмжээний урамшууллыг буцаан төлүүлж ард иргэдэд тайлагнахыг ч сануулав. Цуглаанд оролцсон сургууль, эмнэлэг, соёл, төсвийн байгууллагын ажилтнууд нь гаргасан шаардлагадаа бүгд гарын үсгээ зурж, дүрс бичлэгээр баталгаажуулан хүргүүллээ. tv9.mn

Холбоотой мэдээ