TV8

Responsive image

“Боко Харам”-ын бослого Нигерийн сонгуулийн үеэр ихсэж байна

2015-01-15 Энэ сарын 24-нд Нигери улсад ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буйгаас болж алан хядах бүлэглэл болох “Боко Харам” улс төрийн зарим эмзэг нөхцөл байдлаар далимдуулан олон нийтийн дунд хурцадмал байдал үүсгээд байна. Гэсэн хэдий ч сонгуулийг хэвийн үргэлжлүүлэх хэрэгтэй хэмээн АНУ-ын төрийн албаны хэвлэлийн төлөөлөгч Мариэ Харф мэдэгдсэн байна. Ирэх сард Нигери улсын сонгууль болох гэж буйгаас болж хотын хойд хэсэгт байдаг цэргийн “Боко Харам” бүлэглэлийн халдлага хийх нь ихсээд байна хэмээн АНУ-ын төрийн албанаас энэ мягмар гарагт мэдээллэсэн байна. Хэвлэлийн төлөөлөгч Мариэ Харф: “НҮБ болон Хүний эрхийн байгууллагын хэлж буйгаар өнгөрсөн долоо хоногт Нигери улсын 2000 гаруй иргэн хүчээр хөрш улс руугаа зугтаасан энэхүү хүнд үеийг үл тоон 2-р сарын 14-нд болох сонгуулийг хэвийн үргэлжлүүлэх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрээр “Боко Харам” бүлэглэл байдлыг илүү хурцадмал болгохын тулд олон нийтийн дунд үймээн самуун үүсгэхэд тохиромжтой сонгуулийн цагийг ашиглана” хэмээн ярьсан байна. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд ерөнхийлөгч Гүүдлак Жонатан болон түүний хүчтэй өрсөлдөгч Мухаммаду Бухари нар эн тэнцүү өрсөлдөж байгаа билээ. “Боко Харам” бүлэглэл ялангуяа сонгуулийн эргэн тойронд улс төрийн асуудлуудыг ашиглан олон нийтийн дундах хурцадмал байдлыг илүү дэврээх төлөвтэй байна. Тус бүлэглэл олон нийтийн чухал гэж бодсон үйл явдлыг ашиглан эмзэг байгаа байдлыг өдөөн хурцдуулдаг тактиктай” хэмээн АНУ-ын төрийн албаны хэвлэлийн төлөөлөгч Мариэ Харф мэдэгдсэн байна. Өршөөл үзүүлэх олон улсын байгууллагын зүгээс хэлж буйгаар “Боко Харам” бүлэглэл Нигерийн хойд хэсэгт орших Багад энэ 1-р сарын 3-нд 2000 гаруй иргэнийг хороосон байх магадлалтай бөгөөд “Энэ талаар олж мэдэхэд маш их хүндрэлтэй байгаа” хэмээн АНУ-ын төрийн албаны хэвлэлийн төлөөлөгч Мариэ Харф хэлжээ. tv9.mn

Холбоотой мэдээ