TV8

Responsive image

Фэйсбүүкийн “Амбер” дохиолол хулгайлагдсан хүүхдүүдийг олоход тусалж байна

2015-01-15 АНУ-д өдөрт 140 сая фэйсбүүк хэрэглэгч хулгайлагдсан хүүхдээ олохын тулд “Амбер” дохиоллын программыг хэрэглэдэг байна. Тэгвэл 9 настай Амбер Хагермэн гэгч хүү хулгайлагдан, амь насаа алдсан эмгэнэлтэй хэргийн дараа энэхүү “Амбер” дохиоллыг 1996 оноос эхлэн хэрэглэх болсон байна. Олон нийтийн сүлжээ Фэйсбүүк компанийн зүгээс АНУ-д өдөрт 140 сая хэрэглэгч алга болсон хүүхдээ хайхын тулд фэйсбүүкийн онцгой байдлын түгшүүрийн программыг ашигладаг хэмээн тооцоо гарсан тухай энэ мягмар гарагт мэдээллэсэн байна. Фэйсбүүк нь Хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг болон хүүхдийн хулгайтай тэмцэх үндэсний төвтэй хамтран ажилладаг бөгөөд алга болсон хүүхдийн зураг болон бусад мэдээллийг ашиглан хайж байгаа бүс нутагт фэйсбүүк хэрэглэгчийн мэдээллийн самбар дээр алга болсон хүүхэдтэй холбоотой мэдээлэл илэрвэл шууд “Амбер” түгшүүрийн дохио ирдэг байна. “Илүү олон хүмүүс сонор сэрэмжтэй байснаар алга болсон хүүхдийг олох магадлал нэмэгдэх боломжтой юм” хэмээн Фэйсбүүкийн хэрэглэгчийн аюулгүй байдлын зохицуулагч менежер Эмили Вачер мэдэгдэлдээ хэлжээ. Мөн тэрээр “Бидний зорилго бол энэхүү аюулын дохиог аваад ойролцоо туслах боломжтой хүнд мэдэгдэх юм” хэмээн өгүүлжээ. “Амбер” дохиолол нь АНУ-ын Шүүх яамнаас гаргасан хандивын программ ажээ. АНУ-ын өмгөөлөгч Эрик Холдер “Фэйсбүүкийн энэхүү дохиоллын систем нь хулгайлагдсан хүүхдүүдийг олоход тус дэм болж байна. Хотын оршин суугчид илүү их сонор сэрэмжтэй байснаар хүүхдийн хулгайг багасгахад нэмэртэй юм” хэмээн мэдэгдэлдээ хэлжээ. Техасын Арлингтонд амьдарч байсан 9 настай Амбер Хагермэнийг хулгайлан амийг нь хороосон хэргийн улмаас 1996 онд “Амбер” дохиолол программыг хэрэглэх болсон байна. tv9.mn

Холбоотой мэдээ