TV8

Responsive image

Тэмбүү хүрээгээ тэлсээр...

2015-01-15 Охид ариун бол төр ариун гэдэг ч сүүлийн жилүүдэд охид, эмэгтэйчүүдийн дундах бэлгийн замын халдварт өвчний гаралт нэмэгдэж жирэмсэн эхчүүд хүртэл өвчилсөөр байгаа нь гол асуудал. Халдварт өвчтэй иргэд эмнэлэгт хандвал эмчлэх бүрэн боломж байхад өнөөдрийн нөхцөлд жирэмсэн эхчүүд эмнэлгээс зугтаан төрөх үедээ хүрээд ирдэг нь хойч үе болсон үр хүүхдээ эрсдэлд оруулж байна. Нэгэн үед Монгол улсын түүхэнд хар мөрөөр бичигдэж хүн амын дундах өвчлөлийг тэргүүлж төрийн бодлогоор иргэдээ эмчилгээнд хамруулах хатуухан даваатай нүүр тулж байсан тэмбүүгийн өвчлөл орчин цагт ч охид, эмэгтэйчүүдийн дунд газар авч төрөх насны эмэгтэйчүүд тэмбүүгээр өвчилж байна. Энэ нь дутуу хүүхэд төрөх болон элдэв төрлийн гажигтай хүүхэд төрөх эрсдлийг бий болгож удамшилд нөлөөлдөг сөрөг үр дагавартай. Жишээ татахад нийт хүн амынх нь дийлэнх хэсэг гэр хороололд амьдардаг шилжин суурьшигчид ихтэй нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт тэмбүү өвчний тархалт өндөр байна. Тэмбүүгийн өвчлөл багасахгүй харин ч нэмэгдэж байгаа гол шалтгаан нь охид, эмэгтэйчүүдийн ариун цэврийг сахих байдал хангалтгүй, бэлгийн ариун цэвэр муутай, эрүүл мэндийн бэлгийн боловсролгүйтэй холбоотой гэнэ. Хамгийн аюултай нь өсвөр насны охид тэмбүү өвчнөөр өвдөж мөн жирэмсэн эхчүүд төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлж төрсөн хүүхэд насаараа тэмбүү өвчний вирусыг тээж явдаг гээд асуудал их байна. Эндээс харахад өсвөр насны охид, эмэгтэйчүүдийг өвчний хор уршгийн талаарх мэдээллээр хангахаас гадна ерөнхий боловсролын сургуулиудад охидын үзлэгийг нэгдсэн журмаар хийх хэрэгтэй байгааг эмч нар анхааруулсан. Түүнээс гадна хувь хүн ариун цэврээ дээд зэргээр сахих боломжтой орчин үед тэмбүүгийн өвчлөл тэргүүлсээр байгаа нь хүн бүр өөрсдөө эрүүл мэнддээ анхаарч эмчлэгдэх боломжтой үед тэмбүүгээр өвчлөхгүй байх нь чухал байна. tv9.mn

Холбоотой мэдээ