TV8

Responsive image

“Саусгоби сэндс” 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийжээ

2015-01-19 “Саусгоби сэндс”-ийн хэрэг шүүхэд шилжлээ. Өнгөрсөн 2012 оны 5-р сараас эхлэн шалгагдаж байгаа “Саусгоби сэндс” компаний хэргийг шүүхэд шилжүүллээ. Энэ хэрэгт тус компаний удирдлагууд бүлэглэн 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийснийг тогтоосон байна. “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком нар бүлэглэн 35 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Энэ хэргийн мөрдөн байцаалт эхэлснээс хойш буюу 2012 оны 5-р сарын 8-ны өдрөөс хэргийн холбогдогч нарт мөрдөн байцаалтын шатанд гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба Монгол улсын хилээр нэвтрэн гарах эрхийг түдгэлзүүлжээ. Мөн уг хэрэгт Үл хөдлөх хөрөнгө болон “Саусгоби сэндс“ ХХК-ийн Хаан, Голомт, Худалдаа Хөгжлийн банкин дахь дансуудыг битүүмжилсэн байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн 166-р зүйлийн 166.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Энэ хэргийг шалгахад нэлээд хугацаа зарцуулсан бөгөөд прокуророос нотлох баримтыг бүрэн гүйцэд шалгуулах зорилгоор нэмэлт мөрдөн байцаалтанд хоёр удаа буцааж холбогдох шалгалтыг хийлгэж байсан гэдгийг мэдэгдлээ. Хэргийг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шилжүүлсэн бөгөөд одоогоор хурал товлогдоогүй байна. tv9.mn

Холбоотой мэдээ