TV8

Responsive image

Эмийн үнийг зохицуулах бодлого байхгүй

2015-01-19 Эмийн үнэ төсөвт дарамт болж байна. Эдийн засаг хүндэрч байгаа энэ үед эрүүл мэндийн салбар хямралд өртөж эхлээд байна. Эмийн үнэ 700 орчим доллараар нэмэгдээд байхад төсөвт өөрчлөлт орохгүй байгаа юм. Төсвөө нэмж чадахгүй юм гэхэд эмийн үнийг зохицуулах төрийн бодлого дутагдаж байна. Энэ оны төсөв хүндхэн байгаа ч эрүүл мэндийн салбарын төсвийг бууруулахгүй гэсэн чиглэлийг барьж байгаа. Улмаар төсөв хөрөнгийг өнгөрсөн оныхоос бууруулаагүй ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээг хангах хэмжээнд батлагдаж чадаагүй. Учир нь валютын ханшийн өсөлтөөс үүдэн зөвхөн эмийн үнэ гэхэд 700 ам доллараар нэмэгдээд байгаа юм. Гэтэл нэмэгдсэн өртгийг үл хамааран хуучин үнээр төсвийг баталсан нь эмийн дутагдалд орох эрсдлийг үүсгээд байна. Манай улс эмийн хэрэгцээнийхээ 80 хувийг импортоор авдаг. Ингэхээр эмийн үнэ валютын ханшаас шууд хамаарах болоод байгаа юм. Иргэдэд олгох эмийнхээ үнийг нэмэх үү гэдэг дэрээ ч тулсан гэж салбарынхан хэллээ. Гэхдээ үүнээс илүүтэй татвараас хөнгөлөх, тендерийн шалгуур үзүүлэлт болоод үнийг багасгах зэргээр эмийн үнийн зохицуулалтыг хийх боломжтой гэж харж байна. tv9.mn

Холбоотой мэдээ