TV8

Responsive image

Ирэх 7 хоногийн эхээр хүйтний эрч чангарч цас орно

2015-01-19 Томоохон гол мөрний мөс нимгэрч байна. Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр цас орж явган шуурга шуурах төлөвтэй байна. Харин цаашдаа ирэх 7 хоногийн эхээр нутгийн ихэнх хэсгээр хүйтний эрч чангарч цас орох мэдээг Ус, цаг уур орчны хүрээлэнгээс өглөө Арван есөнд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд зарим газраар, 20-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. Хугацааны дунд үеэс хүйтний эрч суларна. Хэдийгээр цаг агаар хүйтрэх төлөвтэй байгаа ч өмнөх жилүүдийнхээс харьцангуй дулаан байгаатай уялдаад зарим голын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 2-5 см-ээр нимгэрсэн байна. Жишээлбэл: Хангай нуруунаас эхтэй Хойттамир, Түй, Зэгстэй, Их Хянганы нуруунаас усжих Халх гол Сүмбэр сум орчимд болон Сэлэнгэ мөрний эхээр мөсний зузаан 3 см нимгэрсэн байна. Иймд гол мөрөн, нуурын мөсний зузаарлын эрчимшил бага мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа ба 2014 оны мөн үеийнхээс 10-40 см нимгэн мөсөн бүрхүүлтэй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна. tv9.mn

Холбоотой мэдээ