TV8

Responsive image

Хөдөө орон нутагт эрүүл мэндийн боловсон хүчин дутмаг байна

2015-01-19 Хөдөөгийн иргэд эмээ өөрөө сонгож хэрэглэдэг. Хөдөө орон нутагт эмийн хангамж хангалттай болж дутагдал үүсэхгүй байх боломж бүрдсэн байна. Гэхдээ эмч нар жор бичдэггүй, эрүүл мэндийн үйлчилгээ хүнд суртал ихтэй байдгаас иргэд өөрсдөө эмээ сонгож хэрэглэх нь элбэг байна. Манай улс зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлаад байгаа. Шаардлагатай эмийн 85-90 хувь нь эмийн сангуудад байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Хөдөө орон нутагт нэг үеэ бодвол эмийн хангамж эрс сайжирч шаардлагатай эмүүдээр хангагдсан байна. Гэхдээ иргэд эмийг өөрөө сонгон хэрэглэх нь ихэсчээ. Учир нь эрүүл мэндийн боловсон хүчин дутмаг, эмч нар жор бичдэггүй, өвчтөнд сэтгэл гарган үйлчилдэггүй зэргээс үүдэн эмнэлгээр гэхээсээ илүүтэй эмийн санг зорьж өөртөө эм худалдан авах нь өндөр байна. Хөдөө сумдад эмч ажилчдын хүрэлцээ муу,шинээр төгсөж ирсэн чадвар муутай эмч нар ажилладаг байна. Нэг ёсондоо хөдөөгийн иргэд шинэ ажилтны туршилт болж байгаа юм. Энэ нь хөдөөгийн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай авах боломжоор хангагдаж чадахгүйд хүргэж шууд дараагийн шатны эмнэлэгт буюу аймаг руу явах сонголтыг хийхэд хүргэдэг байна. Улмаар аймгийнхаа эмнэлгийг ачааллуулж хүнд суртал, дарааллыг үүсгэж байгаа зэрэг дутагдалд төрийн бодлого чиглэгдэхгүй байна. tv9.mn

Холбоотой мэдээ