TV8

Responsive image

Оффисын чиглэлээр төгсөгчдөд ажлын байр олддоггүй

2015-01-19 Үйлдвэрлэлийн салбарт ажлын байр эрэлттэй байна. Их, дээд сургууль төгсөгчдийн 90 орчим хувь нь оффист ажиллах мэргэжил эзэмшиж байна. Харин ердөө 30 гаруйхан хувь нь ажлын байраар хангагддаг байна. Нэг ёсондоо хөдөлмөрийн зах зээл дээр оффисын ажилтныг шингээх ажлын байр алга байна. Шууд томьёолбол, их, дээд сургууль оффист ажиллах мэргэжилтэнг бэлтгэж харин Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдыг бэлтгэж байна. Өнөөдөр бүтээн байгуулалтын чиглэлээр мэргэжил эзэмшигчдийн 80 гаруй хувь нь шууд ажлын байртай болж байгаа бол их, дээд сургууль төгсөгчдийн ердөө 30-хан хувь нь ажлын байртай байна. Харин үлдсэн нь хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэй ажилгүй иргэдийн тоог нэмж байна. Өнөөдрийн байдлаар 32600 иргэн бүртгэлтэйгээр ажил хайж байна. Өнгөрсөн оныхоос 6800-гаар буурсан ч ажилд орж чадахгүй үлдэж байгаа иргэд нөгөөх л оффист ажиллах мэргэжил эзэмшигчид гэж байгаа юм. Нэгэнт хөдөлмөрийн зах зээлд бичиг цаасны ажилтны эрэлт байхгүй болчихсон учраас үйлдвэрлэлийн салбарт мэргэших хэрэгтэйг зөвлөж байна. tv9.mn

Холбоотой мэдээ