TV8

Responsive image

Пакистан Энэтхэгийн хил дээр 17 хүн амиа алдсан байна

2015-01-19 Пакистан Энэтхэгийн хил дээр амиа золиослогч этгээд өөрийгөө хөнөөж 17 хүний аминд хүрсэн хэрэг дахин гарсан байна. Тэгвэл энэхүү хэргийг цагдаа нар сайтар нягталж шалгаж байгаа бөгөөд хэргийн талаар мэдээлэл удахгүй тараах аж. Пакистан Энэтхэгийн хилийн ойролцоо болсон халдлагын үеэр амиа золиослогч этгээд 48 хүнийг хөнөөсөн хэрэг явдал гарчээ. Албаныхан амиа алдсан хүмүүсийн тоо өсөх магадлалтай байгааг өгүүлсэн бол хэргийн газар байсан гэрчүүд мэдүүлэг өгч дуусчээ. Мөн халдлагын үеэр олон арван хүн бэртэж гэмтсэн бөгөөд Пакистаны эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Хоёр улсын төрийн туг хоёр өдөр бөхийж эхэлсэн байна. Энэхүү хэргийг Талибанчууд өөр дээрээ хүлээсэн бөгөөд Афганистан болон Пакистаны хилийн асуудал дээр болсон зөрчилдөөний хариу гэж тэд тайлбарлажээ. Энэтхэг болон Пакистаны цэргүүд хараа хяналтаа сайжруулсан бөгөөд эрүүл мэндийн салбар болон бусад яам төрийн байгууллагыг хараандаа авсан байна. Цагдаа нар бүртгэл хийж халдлагын үеэр 70 гаруй хүн бэртэж гэмтсэн гэсэн тоог гаргасан байна. Хоёр улсын Засгийн газрын зүгээс халдлагын үеэр гэмтсэн иргэдэд яаралтай туслах үүднээс боломжит бүхнээр тусалж дэмжиж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Ямартай ч хэвлэлүүд энэ хэргийг анхааралдаа авч, сайтар нягталж шалгаж байгаа бөгөөд хэргийн талаар мэдээлэл удахгүй тараах бололтой. tv9.mn

Холбоотой мэдээ