TV8

Responsive image

Зуун ахмад тутмын 6 нь зээлгүй

2015-01-20 Монголын ахмадын холбоонд хариуцлага тооцно. Манай улсын тэтгэврийн насны иргэдийн 100 хүн тутмын 6 нь зээлгүй байна. Гэтэл тэтгэврийн зээлний хүү өндөр түвшний хүүтэй зээлд хамаарагдаж байгаа нь ахмад настны эрх ашиг зөрчигдөж байна гэж Монголын чөлөөт ахмадын холбооноос үзэж байна. Монголд ядуу иргэдийн тоог ахмадууд нэмж хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй байна гэж Монголын чөлөөт ахмадын холбооноос үзэж байна. Учир нь ахмадуудын 90 орчим хувь тэтгэврийн зээлтэй, насны эцэст хүү төлж амьдралаа залгуулах болсон нь төр, засгийн ахмад настнуудад үзүүлэх халамж дутагдаж байгаагийн илрэл гэдгийг хэллээ. Улмаар Монголын ахмадын холбоо гэх байгууллага ахмадуудын нэрийн өмнөөс төсвийн мөнгөөр хөрөнгөждөг байгууллага болллоо. Тус холбоо өнгөрсөн 9 жилийн хугацаанд 800 орчим сая төгрөг авсан ч ахмадуудад ижил тэгш үйлчлээгүй, тэдний төлөө хийсэн нэг ч зүйл байхгүй учраас хариуцлага тооцох цаг нь ирлээ гэдгээ илэрхийллээ. Ахмад настнуудын амьдралд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө санаа тавьдаггүй, нам дагасан цөөхөн хэдэн ахмадад үйлчилж байна гэж тэд үзэж байна. Учир нь өнөөдөр ахмадуудын тэтгэврээс эхлээд тэдэнд шийдвэрлэх шаардлагатай олон зүйл байгааг хэллээ. Монголын чөлөөт ахмадын холбооноос эхний ээлжинд тэтгэврийн доод хэмжээг 375 мянган төгрөг болгох улмаар тэтгэврийн зээлийг хүүгүй болгох зэрэг саналыг дэвшүүлж байна. Харин дараа нь орон сууц эрүүл мэнд шагнал урамшуулал, халамжийн үйлчилгээг үе шаттайгаар дэвшүүлнэ гэдгээ илэрхийллээ. tv9.mn

Холбоотой мэдээ