TV8

Responsive image

Парист гарсан халдлагын дараа Францын ерөнхийлөгч Исламд хандан үг хэллээ

2015-01-20 Исламын зэвсэгт дайчид Парист халдлага үйлдэн 17 хүний амийг хороосон хэргийн дараа Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Арабын нэгдсэн улсын байгууллагатай уулзалт хийж үг хэлжээ. Тэрээр уулзалтын үеэр энэхүү хэрэг дээр буулт хийж чадахгүй хэмээн мэдэгдсэн байна. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ: “Манай улс, болон шашин шүтлэгийг лалын шашинтнууд хүндэтгэдэг. Гэхдээ энэ хэрэг дээр бид буулт хийж чадахгүй. Энэ бол эрх чөлөө, ардчиллын амлалтаа зөрчиж буй хэрэг” хэмээн ярьжээ. Исламын зэвсэгт дайчид Парист халдлага үйлдэн 17 хүний амийг хороосон хэргийн дараа ерөнхийлөгч Парист байдаг Арабын нэгдсэн улсын байгууллагатай уулзалт хийн “Лалын шашинтнууд хэт шүтэх ёсон, фундаменталист, үл тэвчих үзлийн хамгийн анхны хохирогч болсон” хэмээн ярьсан байна. Мөн тэрээр энэхүү уулзалтан дээр үг хэлэхдээ: “Энэхүү үйл явдлаас болж лалын шашинтнуудын цөөнх 5 мянган хүнийг хамгаална гэсэн амлалт болон Лалын шашинтнуудын буруу байсан ч үг хэлэх эрх чөлөөгөөр нь хангана гэсэн амлалтыг Франц улс биелүүлэхэд ихээхэн хүндрэлтэй болж байна. Ислам ардчиллыг нийцтэй хүлээж авдаг. Бид ямар нэгэн төөрөгдөл үүсэхээс зайлсхийх хэрэгтэй” хэмээн ярьжээ. Мөн тэрээр Арабын нэгдсэн улсд хандан “Франц бол нөхөрсөг орон. Гэхдээ манай улс өөрийн гэсэн хууль, зарчим, үнэт зүйлтэй” хэмээн өгүүлжээ. Түүнийг үг хэлснээс цагийн дараа Бельгийн цагдаа нар өөрсөд рүү нь гал нээсэн хоёр этгээдийг хороосон бөгөөд тэр үед нь Исламын бүлэглэлийн эсрэг маш олон гэнэтийн дайралтууд гарч байсан байна. Франц улсын зүгээс аюулгүй байдлаа сайжруулахын тулд хуулиндаа өөрчлөлт оруулахаар бэлдэж байгаа ажээ. tv9.mn

Холбоотой мэдээ