TV8

Responsive image

Иргэдийг ажилгүй болгосноор хямралаас гарч чадахгүй

2015-01-20 УИХ-д суудалтай бие даагч гишүүд Дархан-Уул аймгийн Орхон сумаас мэдээлэл хийсэн юм. Тэд 2015 оны төсвийг хэмнэснээр улс эдийн засгийн хямралаас гарч чадахгүй, харин иргэд, аж ахуйн нэгжийг ажилтай, орлоготой байлгаснаар эдийн засгийн хямралыг давж чадна гэсэн байр суурийг илэрхийлжээ. УИХ-д суудалтай бие даагч гишүүд эдгээр өдрүүдэд Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, иргэдтэй уулзсан байна. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ онд төсвийн тодотголоор хямралаас гарч чадна гэдгийг эрх баригчид онцолж байгаа. Тэгвэл бие даагч гишүүдийн зүгээс эдийн засгийн хямралаас гарахын тулд иргэдийг ажилгүй болгож, аж ахуйн нэгжийг орлогогүй болгох нь гарч биш харин ч хямрал дээр нэрмээс болно гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, засгийн газраас барьж байгаа бодлого хямралаас аварч чадахгүй гэдгийг хэлж байна . Нөгөө талаас иргэн, аж ахуйн нэгжээс авах онцгой албан татварын хэмжээг иргэдээс жирийн иргэд илүү төлж, томоохон компаниуд бага төлдөг байдлыг тэнцвэржүүлэх шаардлагатайг бие даагчид хэлж байна. tv9.mn

Холбоотой мэдээ