TV8

Responsive image

Хямралаас болж гэмт хэргийн гаралт нэмэгддэг

2015-01-20 Баялаг бүтээгчдийг дээрэмдэх гэмт хэргүүд хямралтай холбоотой. Эдийн засгийн хямралаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт нэмэгддэг судалгаа бий. Тодруулбал хулгай, дээрэм, залилан, авлига албан тушаалын гэмт хэрэг эрс нэмэгддэг байна. Нийт гарч байгаа гэмт хэргийн гаралтыг хулгай, дээрэм, залилангийн гэмт хэрэг тэргүүлж амьжиргааны түвшин муутай, ажил орлогогүй болсон бэлэн мөнгөгүй иргэд арга ядахдаа бусдын өмчинд халдах гэмт хэрэг үйлддэг энэ нь эдийн засгийн хямралтай холбоотой нэмэгдэх хандлагатай болсныг гэмт хэргийн гаралтын судалгаанаас харж болох юм. Монгол улсад хариуцлага хяналтын тогтолцоо муутайгаас ард түмэн хяналт тавьж чаддаггүй хямралтай холбоотой үйлдэгддэг гэх өөр нэг гэмт хэрэг нь баялаг бүтээгчдийг дээрэмдэх цагаан захтнуудын гэмт хэргийг нэрлэж болно. 2012 оноос хойш АТГ газар шалгагдаж байгаа цагаан захтнуудтай холбоотой гэмт хэргийн гаралтаас жишээ татахад дийлэнхийг нь авлига, албан тушаалын гэмт хэрэг эзлэж байна.Төсвийн мөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бусаар өөртөө завшсан хэд хэдэн хэрэгт өмнөх ерөнхий сайдын охин, хүргэн, туслах нь хүртэл орооцолдож өнөөдөр хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа юм. Цаашдаа эдийн засаг илүү хүндэрч мэдэхийг эдийн засагчид сануулж энэ үед хямралаар далимдуулж төрийн өмч төсөв рүү шургалдаг байдалд хяналт хэрэгтэйг сануулах хүмүүс байна. tv9.mn

Холбоотой мэдээ