TV8

Responsive image

Хэдэн зуун мянган хүн Чеченьд жагсаал хийлээ

2015-01-20 Энэ сарын эхэнд Франц улсын нийслэл Парис хотод ах дүү террористууд “Шарли Эбдо” хошин сэтгүүлийн редакц руу халдан зөнч мэргэн Мохаммедийг зурж, доромжилсон явдалд цуст өшөө авсан. Тэгвэл хэдэн зуун мянган хүн Чеченьд жагсаал хийлээ. Чеченьд хэдэн зуун мянган хүн зөнч, мэргэн Мохаммедийг хошин байдлаар зурж, бусад хүмүүсийн шашин төрийг үл хүндэтгэн, гутаан доромжилсон үйл явдлыг эсэргүүцэн ийнхүү эсэргүүцлийн дуу хоолойг нэгтгэж байна. Энэхүү жагсаал нь дөнгөж эхлэл гэдгийг эдгээр жагсаал зохион байгуулагчид хэлж байгаа юм. Исламын шашинтай ард түмэн бусдын шашин төрийг зурж, элэглэж байсан удаа нэг ч байхгүй. Гэтэл ийнхүү Франц улсад шашны ариун дайн эхлүүлж байна гэсэн утга давхар эхлүүлж байна. Дэлхийн өнцөг булан бүрт лалын шашинтай хүн бүр энэ үйл явдлыг эсэргүүцэн нэгдэх ёстойг ч эх сурвалж уламжилсан. Зөнч мэргэн Ванга эмгэний мэргэ төөрөг ийнхүү биелэгдэж байна. 2015-2018 онд тэрээр Европт шашны томоохон дайн болно гэж байсан юм. Тэгвэл үүнийг “Шарли Эбдо” сэтгүүл эхлүүлж цуст халдлага болж 17 хүн амиа алдсан үйл явдал болж өнгөрлөө. Чеченьчүүд Ромын Пап ламыг нэг ч удаа доромжилсон, үл хүндэтгэсэн байдалтай харьцаж, хүлээн авч байгаагүй гэдэг. Тэгвэл бусдын шашин шүтээнийг доромжилсон үйлдэл энэ сарын 14-нд 2015 он “Шарли Эбдо”-гийн шинэ дугаарын нүүр батлан харуулсан юм. Ямартай ч энэ сарын эхэнд Франц улсын нийслэл Парис хотод ах дүү террористууд “Шарли Эбдо” хошин сэтгүүлийн редакц руу халдан зөнч мэргэн Мохаммедийг зурж, доромжилсон явдалд цуст өшөө авсан. Тэгвэл хэдэн зуун мянган хүн Чеченьд жагсаал хийлээ. tv9.mn

Холбоотой мэдээ