TV8

Responsive image

Тээврийн хэрэгслийн татвараас нийслэл мөнгө идсэн гэлээ

2015-01-20 Нийслэлийн төр захиргааны удирдлагууд татвар төвлөрүүлэх нэрийдлээр мөнгө илүү гаргаж, халаасандаа хийсэн гэх мэдээллийг өгч байна. Тодруулбал, 2013 онд 340 мянга гаруй тээврийн хэрэгслээс 9,6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Харин дээрх тооцооноос хэд дахин их мөнгө татвараас авсан гэдгийг Жолооч нарын эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээллээ. НИТХ-ын 2013 оны 13/47 тоот тогтоолоор баталсан Нийслэлийн автозам замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам, төлбөрийн хувь хэмжээг тогтоосон ИТХ-ын тогтоол нь хууль зөрчсөн болохыг захиргааны хэргийн анхан болон давж заалдах шүүхээр тогтоосон байна. Тиймээс мэргэжлийн холбооны зүгээс жолооч нарынхаа эрхийг хамгаалах зорилгоор шүүхэд хандсан байгаа юм. Дээрх шүүхийн шийдвэр бүрэн шийдэгдээгүй хууль бус гэдгийг нь анхан шатны шүүхээр тогтоосоор байтал НИТХ 2015 оны төсөв батлахдаа татвараар 10,6 тэрбум төгрөгийг хураахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, тээврийн хэрэгслийн татвараас авсан мөнгө зөв зүйлд зарцуулагдахгүй, нийслэлийн удирдлагуудын халаасанд орж байгааг хэллээ. Тиймээс иргэдийн эрх ашиг хүсэл зорилгоос гажсан, дүлий шийдвэрүүдийг зогсоох цаг болсныг санууллаа. tv9.mn

Холбоотой мэдээ