TV8

Responsive image

ХБНГУ ОХУ-аас хүнсний хоригоо багасгахыг хүсчээ

2015-01-20 Эдийн засгийн хориг арга хэмжээнд ороод байсан ОХУ-ын эрх баригчдаас ХБНГУ-ын зүгээс хүнсний хоригоо сулруулахыг хүссэн талаар эх сурвалжууд мэдээлсээр байна. Барууны орнуудын нөхцөл байдал зөөлөрч ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг сулруулах, зөөлрүүлэх талаар талууд хэлэлцэж эхэлсэн. Тэгвэл ОХУ өрнөдийн орнуудын гаргасан хоригуудын хариуд авсан импортын хүнсний нийлүүлэлтэд хязгаарлалт тавьж эхэлснээс хойш таван сар өнгөрчээ. Энэ хугацаанд зөвхөн Германы хөдөө аж ахуйн үйлдвэрлэлт 550 сая доллароор тасалдсан байна. Оросын хөдөө аж ахуйн сайд Николай Федоров “Российская газета” сонины өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа энэ тухай өгүүлжээ. Түүний хэлсэнчлэн Орос улсыг тойрсон улс төрийн хүнд байдал цаашид үргэлжлэхийг өрнөдийнхөн хүсэхгүй байгаа аж. Хэвлэлд мэдээлснээр Европын холбооны орнуудын төлөөлөгчид Оросын зах зээл дээр хоригт ороогүй бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлж, зах зээлээ өргөжүүлэхийг хүсчээ. Ямартай ч Эдийн засгийн хориг арга хэмжээнд ороод байсан ОХУ-ын эрх баригчдаас ХБНГУ-ын зүгээс хүнсний хоригоо сулруулахыг хүссэн талаар эх сурвалжууд мэдээлсээр байна. tv9.mn

Холбоотой мэдээ