TV8

Responsive image

Сумдаас аймаг руу шилжих хөдөлгөөн өндөр байна

2015-01-21 Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн хүн амын тоо 82 060 болж өссөн байна. Хүн амын тоо ийнхүү өсөн нэмэгдэж байгаа нь Ховд аймагт сумдаас шилжин ирж суурьшиж байгаа иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой юм. Ийнхүү сумдаас аймаг руу аймгаас хот руу шилжих хөдөлгөөн өндөр байна. Ховд аймаг 2012 онд 78 449 хүн ам, 2013 онд 80 217 хүн амтай байсан бол 2014 онд 82 060 хүн амтай болж хүн амын нийт тоо 1843-аар буюу 2,3-аар өссөн үзүүлэлттэй байна. Ховд аймгийн хүн амын тоо ийнхүү өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа нэгэн шалтгаан нь бусад аймгууд болон сумдаас шилжин ирж суурьшиж байгаа иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой юм. Ховд аймгийн төв Жаргалант суманд шилжин ирж суурьшиж байгаа айл өрх иргэдийн хувьд тодорхой шалтгаанаар ирдэг ч ихэнхдээ төв рүү ирж амьдрал ахуйгаа дээшлүүлэх, зах зэлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хөгжил бараадах хүсэлтэйгээр шилжин ирдэг байна. Нэгэнт Ховд хотод төвлөрөл үүсэж, гаднаас шилжин ирэх иргэд, айл өрхүүдийн тоо нэмэгдсэн учраас 2014 онд Ховд аймаг цахилгаан, дулааны эх үүсвэрээ сайжруулан, шугам сүлжээний өргөтгөл хийх, тог цахилгааныхаа хүчин чадлыг сайжруулах, худаг ус гаргах зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр бодлого баримтлаж, хэрэгжүүлэн ажилласаар байгааг хэлж байна. 2014 оны жилийн эцсийн тооноос харахад Ховд аймгийн хэмжээнд 6141 иргэн шилжилт хөдөлгөөнд хамрагдсан байна. Үүнээс Улаанбаатар хот болон бусад аймаг хотууд руу 1759 иргэн шилжин явсан бол УБ хот болон бусад аймгуудаас 738 иргэн Ховд аймагт шилжин ирж суурьшсан байна. Энэ тооноос харахад Ховд аймгаас шилжин явагсдын тоо өмнөх оныхтой харьцуулахад 7,7 хувиар буурсан бол шилжин явагсдын тоо 2,3-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. tv9.mn

Холбоотой мэдээ