TV8

Responsive image

Өвөрхангай аймгийн иргэдэд үйлчлэх дугаарт он гарсаар 200-аад иргэн хандаад байна

2015-01-21 Өвөрхангай аймгийн төвд мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 70321111 утас ажиллуулаад хоёр дахь жилээ болж байна. Өнгөрсөн онд нийтдээ 1883 иргэний санал, өргөдөл гомдлын мэдээг 70321111 төв рүү иргэд хандсан байна. Харин он гарсаар иргэдэд үйлчлэх дугаарт 200-аад иргэн хандаад байна. Өнгөрсөн онд иргэдээс ирсэн санал хүсэлтийн 1014 нь гомдлын шинжтэй,128 нь саналын шинжтэй өргөдөл 720 нь төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авах гэсэн хандалтууд байжээ.Тус төв нь хамгийн гол нь санал, гомдлын шинжтэй өргөдөл дээр шийдвэрлэлтийн байдал, үр дүнгийн асуудал чухал гэдгийг хэлж байсан. Өнгөрсөн жилийн гомдлын шинжтэй өргөдлийг байгууллагаар нь ангилж үзвэл Арвайхээр сум, аймгийн тамгын газрын эрхлэх хүрээний чиг үүрэгтэй холбоотой байсан нь ихэнх хувийг эзэлжээ.Тухайлбал улсын бүртгэл, иргэний бичиг баримтын зөрчил, цахилгааны хүчдлийн уналттай тоолуурын заалттай холбоотой,төрийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой санал, гомдлууд байсан байна. Тэгвэл шинэ он гарсаар Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 70321111 төвд 16 ны байдлаар 200-аад иргэн хандаж гомдол, саналаа хэлжээ. Үүнд 7 хоног бүрийн мягмар гаригт хэлтэс албадын дарга нарын шуурхай хурал дээр авч хэлэлцэж танилцуулдаг байгаа. Оны эхний 200 хүний тандалтыг авч үзвэл Боловсролын байгууллагатай холбоотой, эрүүл мэндийн үйлчилгээтэй, эрчим хүчний байцаагч нартай холбоотой үйлчилгээ муу гэсэн гомдол, саналууд дийлэнх нь гарчээ. tv9.mn

Холбоотой мэдээ