TV8

Responsive image

Сар шинийн дээлний гоёлд засварын өнгө зонхилж байна

2015-01-21 Сар шинийн дээлний материалд даавуу давамгайлах хандлагатай байна. Цагаан сарын баярын уур амьсгал орсон энэ үед иргэд сар шинийн гоёлоо бэлдэж эхлээд байна. Энэ жил торго гэхээсээ илүү даавуун материалын сонголт давамгайлж завсрын өнгө зонхилж байна. Өнгөрсөн жил Хүннү захтай, тод болон хээ хуартай торгон материалаар хийгдсэн дээлийг иргэд түлхүү сонгож байсан. Тэгвэл энэ жил босоо захтай, дөрвөлжин энгэртэй энгийн Монгол дээлний загварыг илүүд үзэж байна. Дээр нь Өэлүн зах дээл өнөө жилийн шинэ загвараар нэрлэгдэж залуучууд ийм захтай дээл хийлгэх хандлага давамгайлж байна. Энэ жилийн сар шинийн дээлний өнгөний тухайд завсрын буюу номин ногоон, хүрэн ягаан, номин цэнхэр, улаан, ягаан, саарал хүрэн, улаан хүрэн, хөх, цэнхэр гэх зэргийн цулгай өнгө энэ жилийн дээлний өнгийг тодорхойлж байна. Улмаар дээлнийхээ өнгийг уусгасан эмжээрээр өргөн нарийныг хослуулан эмжих хандлагатай байгаа юм. Харн малгайны хувьд цаг агаар дулаан байгаатай холбоотой бүрх малгайны сонголт өргөн байна. tv9.mn

Холбоотой мэдээ