TV8

Responsive image

Европын холбооны улс орнууд терроризмын эсрэг шинэ журам баталлаа

2015-01-21 Европын холбооны улс орнууд терроризмын эсрэг шинэ журам баталсан байна. Өөрөөр хэлбэл, терроризмын эсрэг хөтөлбөр баталсан байна. Европын холбооны улс орнууд терроризмын эсрэг шинэ журам баталжээ. Францын Парис хотноо болсон террорист халдлагаас үүдэн 40 гаруй орны төлөөлөгчид Парисын талбайд терроризмыг эсэргүүцэн жагссан билээ. Бельги улсын Брюссель хотноо болсон халдлагын дараа Европын холбооны гадаад хэргийн сайд нар терроризмтай тэмцэх болон аюулгүй байдлын бусад асуудлаар Брюссель хотноо терроризмын эсрэг хөтөлбөр боловсруулах тохиролцоонд хүрчээ. Хуралдааны үеэр Арабын орнуудтай тагнуулын мэдээг илүү өргөн хүрээнд солилцохоор болсон байна. Ингэхдээ аюулаас хамгаалахын төлөөлөгчдийг оролцуулан Турк, Египет, Йемен, Алжир болон Персийн булангийн орнуудтай хамтран терроризмын эсрэг хөтөлбөр боловсруулахаар болсон байна. Түүнчлэн Европын Холбооны гадаад бодлого хариуцсан дарга Федерика Могерини: "Аюул заналыг зогсоохын тулд бүх улстай өргөн хүрээнд хамтран ажиллахыг" уриалав. Үүнээс гадна энэ сарын 22-нд АНУ, Европын Холбоо болон Арабын улсууд лалын босогчидтой тэмцэх асуудлаар уулзалдахаар товложээ. Европын холбооны улс орнууд терроризмын эсрэг шинэ журам баталсан байна. Өөрөөр хэлбэл, терроризмын эсрэг хөтөлбөр баталсан байна. tv9.mn

Холбоотой мэдээ