TV8

Responsive image

Москва хотод баячуудад зориулсан түргэн тусламж бий болно

2015-01-21 Москва хотод байдаг түргэн тусламжийн үйлчилгээ тус хотын чинээлэг иргэдийн сэтгэлд нийцэхгүй болж ирсэн учраас энэ оны 2-р сараас эхлэн тэд илүү өндөр үнэтэй боловч илүү чанартай түргэн тусламжийн машинаар үйлчлүүлэх боломжтой болжээ. Дмитрий Беляков, Пучковын нэрэмжит Түргэн тусламжийн төвийн ҮЭ-ийн дарга: «Энэхүү шинээр байгуулагдах түргэн тусламжийн үйлчилгээнд ажиллах бригадын хүмүүсийг Москва хотын Түргэн тусламжийн подстанцаас элсүүлэх болно. Маргаашнаас эхлэн эдгээр хүмүүсийг тусгай шалгалтанд оруулна. Тэгээд цаашдаа яахыг би мэдэхгүй. Ийм төлбөртэй түргэний тэрэг ослын дуудлагад явахгүй. Эмнэлгүүдэд аль хэдийн төлбөртэй үйлчилгээ бий болчихоод байхад яагаад төлбөртэй түргэний тэрэг байж болдоггүй билээ? Москва хотод тун удахгүй төлбөртэй түргэн тусламжийн машин явж магадгүй боллоо. Тус хотын чинээлэг иргэд илүү чанартай үйлчилгээ бүхий төлбөртэй түргэний машины үйлчилгээг 2 сараас эхлэн авах боломжтой болж байна. Пучковын нэрэмжит Эрүүл мэндийн түргэн тусламжийн төвд энэхүү төлбөртэй түргэн тусламжийн үйлчилгээг зохион байгуулж байгаа ажээ. Төлбөртэй түргэн тусламжийн машины жолооч нар дуудлагаар илүү хурдан ирэх бөгөөд жирийн түргэний машины эмч нарын үзүүлдэггүй эмнэлгийн үйлчилгээг төлбөртэй түргэний машины эмч нар үзүүлэх болж байна. Тухайлбал тэд гэрээр ЭХО аппаратаар үзэж, рентген зураг хүртэл авах юм. Үүнээс гадна төлбөртэй түргэний тэрэг нь илүү тохитой байх юм байна. Одоохондоо түргэний төлбөртэй үйлчилгээний 4 бригадыг ажиллуулахаар төлөвлөж байна. Харин ийм үйлчилгээг авахыг хүссэн хүмүүсийн тоо нэмэгдвэл ийм түргэн тусламжийн машины тоо эрс нэмэгдэж магадгүй. Төлбөртэй түргэний машины үйлчилгээний тариф одоохондоо тодорхойгүй байгаа боловч энэхүү үйлчилгээ 4000 рубль буюу монгол мөнгөөр тооцвол 200 мянган төгрөгтэй тэнцэхээр байх бололтой. Гэхдээ энэ бол зөвхөн Москва хотын үнэлгээ юм. Харин төлбөртэй түргэний үйлчилгээний хэрэгцээ эрүүл мэндийн зах зээл дээр эрс нэмэгдэх юм бол тийшээгээ ажиллахаар хамгийн сайн эмч сувилагч жолооч нар нь гүйлдээд, түргэн тусламжийн жирийн үйлчилгээ доголдож магадгүй гэж Москва хотын иргэд эмээж байна. tv9.mn

Холбоотой мэдээ