TV8

Responsive image

Хуучин 2014 он улиран өнгөрч, цагийн зүү 12-ыг зааж, 2015 он ирэхэд Өмнөд Солонгост олон тооны шинэ хууль тогтоомж хүчин төгөлдөр болж эхэлжээ. Янжуур тамхины үнийг нэмсэнээс авахуулаад халамжийн хуулинд өөрчлөлт оруулсан эдгээр хуулиудын зарим нь Солонго

2015-01-21 2015 он тамхичдын хувьд тийм сайхан жил болохгүй шинжтэй. Учир нь шинэ жилийн баяраас хойш Өмнөд Солонгост хайрцаг янжуурын үнэ эрс нэмэгдэж байгаа юм. Өмнөд Солонгост 1-р сарын 1-нээс авахуулаад тамхины үнэ дунджаар нэг доллар 80 центээр нэмэгдэж байна. Ингэснээр хайрцаг янжуурны үнэ ямар ч тохиолдолд 4 доллараас багагүй байх болжээ. Үүгээр ч зогсохгүй, Өмнөд Солонгосын бүх ресторанд тамхи татахыг бүрмөсөн хориглосон байна. Хориглосон газарт тамхи татаж байгаад баригдсан хүмүүс 90 долларын торгууль хүлээхээр болжээ. Энэ оны 9-р сард ДЭМБ-аас явуулсан судалгааны дүнгээр Хойд Солонгос дахь тамхичдын тоо харьцангуй олон тоотой гарсан учраас засгийн газраас ийм арга хэмжээг авахаар болсон юм. 2015 оноос эхлэн санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсон гэр бүлүүд засгийн газраас дэмжлэг авахаар болжээ. Мөн түүнчлэн Нийгмийн халамжийн сангаас мөнгө авдаг хүмүүсийн тоо нэмэгдэхээр болжээ. Өмнөд Солонгосын засгийн газар бас хүлэмжийн хийн хэмжээг бууруулахад хүчин чармайлт тавихаар болсон байна. Хүлэмжийн хийн хэмжээг бууруулах кампанит ажил 2015-2017 оны эцэс хүртэл үргэлжлэх юм. Энэхүү хөтөлбөрийн дагуу Өмнөд Солонгосын 500 гаруй компаниуд агаар мандалд ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээгээ ирэх 3 жилийн хугацаанд 1,6 тэрбум тонноор бууруулах ёстой юм. 2015 оны 1-р сарын 1-нээс эхлэн Өмнөд Солонгост ирсэн гадаадын жуулчид хэрэгтэй зочид буудлаа олоход хялбар байх болно. Өмнөд Солонгосын Аялал жуулчлалын яам Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 5 одтой зочид буудлын системийг нэвтрүүлж эхэлжээ. Үүний ачаар Өмнөд Солонгост жил бүр ирдэг 14 сая гадаадын жуулчид хаана буудаллахаа төвөггүй мэддэг болсон байна. tv9.mn

Холбоотой мэдээ