TV8

Responsive image

Гонконгт 15000 тахиаг устгалд оруулав

2015-01-21 Эх газрын Хятадын нутаг дэвсгэрт шувууны томуу илэрсэн тухай мэдээ ирсний дараа Гонконгийн эрх баригчид 15000 гаруй тахиаг устгалд оруулж, Хятадаас амьд шувуу оруулж ирэхийг 21 хоногийн хугацаатай хоригложээ. Доктор Ко Вин Ман, Гонконгийн Хүнс, эрүүл мэндийн яамны сайд: «Жун Шу Ван шувууны захыг, дагалдах дэлгүүрүүдийнх нь хамт 21 хоногийн хугацаатай хааж байна. Энэ хугацаанд эх газрын Хятадаас оруулж ирэх амьд шувууны импортыг хориглоно» Хятадын Өмнө зүгийн Гуандун мужид шувууны томуу гарсан тухай мэдээ ирсний дараа Гонконгийн эх баригчид тус мужаас импортлон оруулж ирсэн 15000 гаруй тахиаг устгалд оруулж, эх газрын Хятадын бүх мужуудаас гэрийн тэжээмэл шувуу оруулж ирэхийг 21 хоногийн хугацаатай хоригложээ. Гонконгийн Хөдөө аж ахуй, загас агнуурын яамнаас томилогдсон тусгай мэргэжилтнүүд устгалд орсон тахиануудыг ногоон өнгийн саванд хийгээд тэр саваа нүүрсхүчлийн хийгээр дүүргэж байлаа. Дараа нь, эдгээр ногоон өнгийн хогийн савнуудыг цахилгаан станцын зууханд шатаах юм. Гонконгийн эрх баригчид 21 хоногийн хугацаатайгаар тахиа, нугас зэрэг гэрийн тэжээмэл шувуудыг зардаг байсан бүх захуудыг хааж, тэнд ариутгалын ажил хийхээр болжээ. Энэ 21 хоногийн хугацаанд Гонконгт байдаг тахианы аж ахуйнууд хүртэл зах зээлд тахианы мах болон өндөг гаргах эрхгүй болсон байна. Харин урьд улирлуудад хөлдөөсөн тахианы махыг зах зээл дээр зарахыг хориглоогүй ажээ. Урьд нь Хятад улсад өвлийн улиралд шувууны томуу өвчин гарч байгаагүй юм. Гэхдээ 2014 оны 1 сард Гонконгийн эрх баригчид шувууны томууны сургаар 20000 гаруй тахиаг нядалж байсан удаатай. tv9.mn

Холбоотой мэдээ