TV8

Responsive image

Дээд тал нь 12 сар цалингаа тавиагүй аж ахуйн нэгжүүд байна

2015-01-21 Ирэх сард төсвийн байгууллагынхны цалинг тавьж чадахгүйд хүрнэ.Төр, хувийн хэвшил гэж ялгарахгүйгээр цалингаа тавьж чадахгүй болсон аж ахуйн нэгжийн тоо улсын хэмжээнд эрчимтэй нэмэгдэж түрүүч нь хаалгаа барьж байгааг үйлдвэрчний эвлэлийн байгууллага тодотголоо. Бүтэн нэг жил огт цалин тавиагүй аж ахуйн нэгжүүд байгаа бол хамгийн багадаа л гэхэд 2-5 сар цалин огт өгөөгүй байгууллага ч байна. Цалингаа авч чадахгүй байна гэсэн гомдлыг хаяглаж үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үүдийг сахих иргэдийн тоо ч олширч өдөртөө дунджаар 20-50 хүн өргөдөл өгдөг. Шалтгаан нь төсөв мөнгөгүй гээд цалингаа тавьж чадахгүй болж өнгөрөгч 2014 оны 2 сараас хойш огт цалин аваагүй ажилчид ч асуудлаа өнөөдрийг хүртэл шийдүүлж чадаагүй л явна. Хувийн хэвшлээс уул уурхай, зам барилгын компаниуд төсөв мөнгөгүй болж цалингаа өгөхгүй жил тойрч байгаа бол төрийн албан хаагчдын энэ сарын цалинг тавихад төсөв хүндрэлтэй болсон буюу Сангийн яаманд цалин тавих мөнгө байхгүй болсон гэх мэдээлэл бий. Төсөв хэлэлцэж, төсөвт тодотгол хийсний дараа төрд данстай байгууллагуудын санхүүжилтийг энэ сарын 25-наас өмнө шийднэ гэсэн ч ирэх саруудад цалин тавьж чадахгүй болж эдийн засаг илүү хүндрэхийг мэргэжлийнхэн сануулаад байгаа. Асуудал үнэхээр энэ хүртэл хүндэрвэл монголчууд сар шинийн баяраа тэмдэглэж чадахгүй төсөв мөнгөний хомсдолд орвол бүх нийтийг хамарсан жагсаал цуглаанууд үндэсний баярын өмнө ширүүсэх шинжтэй болж байна. tv9.mn

Холбоотой мэдээ