TV8

Responsive image

“Цаст богдын цуурай” дурсамж ном хэвлэгдэн гарлаа

2015-01-21 Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Сутай” клубын уулчдын 1989-2011 оны авиралтын тухай “Цаст богдын цуурай” дурсамж номын нээлт боллоо. Уулын спортын “Сутай” клуб анх 1981 онд Тонхил сумын уулчид мотоцикльчдын бүтээн байгуулалт урлаг, спортын тойрон аяллын клуб нэртэйгээр 15 гишүүнтэй байгуулагдаж байжээ. “Сутай” клубын уулчид 1981-2011 онд олон улсын хамтарсан авиралт улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртсэн Монгол орны мөнх цаст ноён оргилууд болох Сутай, Мөнххайрхан, Цамбагарав, Цагаан дэглий, Хархираа, Отгонтэнгэр, Алтай Таванбогд уулын оргилд 1-ээс 20 удаа авиралт хийжээ. Өндөр уулын авиралтын тухай ахмад тамирчдын дурсамж яриа зэргийг багтаасан уулын спортоор хичээллэгч залуу уулчдад түүх танин мэдэхүйн болон гоо зүйн хүмүүжил олгох өндөр ач холбогдолтой бүтээл болсныг онцолж байна. Өнөөдөр “Сутай” клуб өргөжин хөгжсөөр 2012 оноос “Сутайн бор” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж “Сутайн бор” клубыг уулын спортын ууган мастер Ядамын Жанцангийн нэрэмжит болгосноор үйл ажиллагаа нь өргөжин тэлж тус клубын уулчид Альпийн нурууны ноён оргил Монблан европ тивийн ноён оргил Эльбруст багаараа амжилттай авиралт хийсэн байна. tv9.mn

Холбоотой мэдээ