TV8

Responsive image

Эрүүл мэндийн салбар өнчин хүүхэд шиг хаягдсан

2015-01-21 Эрүүл мэндийн салбар хэзээ хөгжилд хүрэх нь тодорхойгүй. Монголын төр эрүүл мэндийн салбарт хойд эхийн сэтгэлээр хандаж өнчин хүүхэд шиг ад үзэж ирсний балгаар энэ салбарт шинэчлэл хийгдэхгүй байна гэж салбарын мэргэжилтнүүд сэтгэл зовнилоо. Тодруулах юм бол өнгөрсөн 25 жилийн түүхэнд эрүүл мэндийн салбар зөвхөн үлдэгдэл төсвөөр амь зогоож иржээ. Гадны улс орнууд эрүүл мэндийн салбарт ДНБ-ний 10-20 хүртэлх хувийг зарцуулдаг байхад Монгол улс дөнгөж 3 хувь хүрэхгүй төсвөөр амь зогоож явна. Үр дүнд нь улсын эмнэлгүүд 500 хүн амтай хотын түвшингээр стандартын бус нурах дөхсөн байранд үйл ажиллагаа явуулж сүүлийн 25 жилд нэг ч эмнэлгийг төрийн мөнгөөр бариагүй .эмнэлгийн эмч ажилтнууд ч хүн амдаа хүрэлцэхгүй хэд дахин ачаалалтай ажиллаж байна. Хүн хэцүү бүрийг тоочих шаардлагагүй өвдсөн хүн бүр зовлонг нь туулж яваа. Энэ мэт өвчлөл нас баралт хүрээгээ тэлж ачаалал хүнд суртал ихтэй эрүүл мэндийн салбараа өөд нь татаж монгол хүнийг эрүүл байлгая гэвэл төр төсөв харамлах ёсгүй. Төсөвлөсөн мөнгийг нь үр дүнтэй зүйлд зарцуулж өнчин хүүхэд шиг зүдэрч яваа эрүүл мэндийн салбарыг дэлхийн жишигт хүргэх цаг үе тулж ирээд байгааг мэргэжлийнхэн тодотгож энэ салбарт улс төр орохгүй зөвхөн монгол хүн монгол улсын төлөө урагшлах хөгжих боломжийг нь төрийн бодлогоор олгох шаардлага байгааг бодлого баригчдад салбарын мэргэжилтнүүд нь сануулахыг хүслээ. tv9.mn

Холбоотой мэдээ