TV8

Responsive image

Дарханы цахилгаан станц үр ашгаа дээшлүүлсэн байна

2015-01-21 УИХ-ын ажлын хэсэг Дарханы станцид ажиллаа. УИХ-ын ажлын хэсэг Дархан хотын Дулааны цахилгааны станцийн үйл ажиллагаатай танилцлаа. Улмаар эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, хэрэглэгчдийг найдвартай эх үүсвэрээр хангах 72-р тогтоолын үр дүнг тооцсон байна. УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхээр Дарханы цахилгаан станцаас өөрсдийн боломж нөөцөө шавхан үйлдвэрлэлийн хүчин чадлаа сайжруулахаар хөрөнгө оруулалтын хэд хэдэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Есдүгээр зуухны технологийн шинэчлэлийг 3,8 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж, шатаасан нүүрсний хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр хадгалах зориулалттай үнсэн сангийн даланг шинээр байгуулах төслийг 8,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийж ирэх онд дуусгахаар төлөвлөсөн байна. Дархан хотын Дулааны цахилгаан станц нь үйлдвэрлэлийн бүтээмж дээшлүүлэх зорилготой “Өөрчлөлтийн менежмент” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ, эрчим хүч, дулаан түгээлтийн төлөвлөгөөгөө хугацаанд нь чанартай биелүүлжээ. УИХ-ын 72-р тогтоолоор эрчим хүчний үнэ тарифыг бүрэн чөлөөлөхөөр зааж өгсөн. Хамгийн гол нь цахилгаан станцууд нь үйлдвэрлэлийн үр ашгаа дээшлүүлж, зардлаа хэмнэх бодлого барьснаар үнэ чөлөөлөх асуудалд түлхэц болох ёстой гэж ажлын хэсгийнхэн үзлээ. tv9.mn

Холбоотой мэдээ