TV8

Responsive image

Сургуулийн өмнөх боловсрол төслийн хүрээнд БГД-т 198-р цэцэрлэг үүдээ нээлээ

2015-01-22 БГД-ийн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 90 гаруй хувьтай боллоо. Сургуулийн өмнөх боловсрол төслийн хүрээнд нийслэл хотод 15 дэх цэцэрлэг үүдээ нээлээ. БГД-ийн 19-р хорооны орон сууцны дундах гараажуудыг нүүлгэж оронд нь 100 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг барьж ашиглалтанд орууллаа. БСШУЯ, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж байгаа сургуулийн өмнөх боловсрол төслийн хүрээнд алсдлагдсан сумдад гэр цэцэрлэг болон нийслэлийн төвлөрөл ихтэй хороодод Канад модон барилгаар 17 цэцэрлэг барьж байгаа юм. 2012 оноос хойш хэрэгжиж байгаа энэхүү төслийн хүрээнд 15 дахь цэцэрлэгийг улсад хүлээлгэн өглөө. БГД-ийн 19-р хороонд сургуулийн өмнөх насны 680 хүүхэд бүртгэлтэй байдгаас 300 гаруй хүүхэд огт цэцэрлэгт хамрагддаггүй байна. Учир нь тус хороонд огт цэцэрлэг байхгүй байсан юм. Харин энэхүү цэцэрлэг ашиглалтанд орсноор тус хорооны 120 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. 198-р цэцэрлэг 4 бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 4 багш, 1 хөгжмийн багш, 2 тогооч, 3 жижүүр, 1 сав угаагч, 1 үйлчлэгч, 1 слесарь зэрэг 23 ажилтантайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. tv9.mn

Холбоотой мэдээ