TV8

Responsive image

Нийслэл хотын албан татварын хэмжээг 0-1 хувь байхаар тооцоолж байна

2015-01-22 Татвар нэмэх аргаар эдийн засгийн хүндрэлийг давахгүй. Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед олон төрлийн татварын аргыг сүвэгчилж зарим татварыг нэмэх санал санаачлагууд ч гарч байна. Тухайлбал, нийслэлийн санхүүгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс хотын албан татварыг бий болгохоор яригдаж байгаа юм. Татварын хэмжээг 0-1 хувь байхаар тооцоолж байна. Нийслэл хот бие даасан төсөвтэй, нийслэл хот татвартай байна гэсэн заалтуудыг 1994 оноос хуулиндаа тусгасан. Гэсэн ч өнөөг хүртэл энэхүү татварын харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин байгаагүйн улмаас хэрэгжүүлээгүй. Нэг талаас эдгээр хуулийг хэрэгжүүлэх нөгөө талаас эдийн засгийн хүчин чадлыг нэмэх үүднээс “Нийслэл хотын албан татварын тухай хууль”-ийг боловсруулаад байна. Хэдийгээр хуулиндаа нийслэл хот татвар авахаар тусгасан ч эдийн засгийн хүнд үед яригдаж эхэлсэн нь нэлээд маргааныг дагуулаад байна. Хуулийн төсөлд тусгаснаар татварыг нийслэлд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдуулах юм байна. Нийслэлийн орлогын 60 гаруй хувь нь хүн амын орлогын албан татвараас бүрддэг. Энэ бол харьцангуй сайн орлогын бүрдүүлэлтэй гэсэн ангилалд хамаарч байгаа юм. Тиймээс нийслэл хотын албан татварыг авахгүй байх ч боломжтой байна. Нэг үгээр бол нийслэл хотод албан татвар тогтоох нь эдийн засгийн хүндрэлийг давах гарц биш юм. tv9.mn

Холбоотой мэдээ