TV8

Responsive image

Иргэдийн ундны усны худгийг санаатайгаар хордуулжээ

2015-01-22 Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутагт иргэдийн ундандаа хэрэглэж байсан худгийн санаатайгаар хордуулсан хэрэг явдал гарсан байна. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг “Сүүжийн баруун ус” хэмээх газарт байгаа худгийн усанд тус багийн иргэн Т.Бат-Өлзий гэгч залуу худаг усаа булаацалдаж нэгэнтэйгээ маргалдсаны улмаас өс хонзонгоо авах зорилгоор уг худгийн усанд санаатайгаар дизель түлш хийж бохирдуулжээ. Уг хэргийг аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд хохирлын хэмжээг тогтоогоод иргэн Бат-Өлзийгөөр учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр болжээ. “Сүүжийн баруун ус” хэмээх энэхүү газрын худгийн усыг тойроод зун намартаа 20 гаруй өрх айл нутагладаг байсан бөгөөд ойр хавьдаа хамгийн их ундаргатай цэнгэг устай худаг байжээ. Аймгийн МХГ-ын шинжилгээний дүнгээр уг худгийн усыг дахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан бөгөөд дизель түлш нь худгийн дотор талын хана, хөрс шороонд нэвчсэн учир хоол ундандаа хэрэглэвэл хүний биед хортой хорт бодис ялгарч хорт хавдар үүсгэх улмаар тархины саажилт үүсгэх зэрэг олон сөрөг үр дагавруудыг үзүүлэх юм байна. Аймгийн Байгаль орчны газар болон холбогдох газрууд энэ хэргийг хуулийн дагуу хариуцлага тооцохоо мэдэгдэж байлаа. tv9.mn

Холбоотой мэдээ