TV8

Responsive image

Наян тн алт Ноён уулын түүхийн дурсгалаас үнэтэй гэж үү?

2015-01-22 “Сентерриа гоулд”-ын олборлолт хийх тусгай зөвшөөрлийг эргэн харах хэрэгтэй. Уул уурхайн ашиглалт нь тодорхой хугацаанд эдийн засгийн өсөлтийг бий болгодог ч эргээд эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлд нөхөж баршгүй хохирол учруулдаг. Тиймээс ч Ноён уулын аманд алт олборлох тусгай зөвшөөрөл олгох асуудлаа эргэн харах урт нэртэй хуулийг бодитоор хэрэгжүүлэх ёстой гэсэн шаардлагыг “Байгаль орчин иргэний зөвлөл”-ийнхөн тавиад байгаа юм. Шийдлийн Засгийн газар нь улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, эдийн засагт учирч байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд хамтарсан Засгийн газар байгуулсан ч эдийн засгаа аврах нэрийн дор байгаль хамгаалах хууль тогтоомжуудыг хүчгүйдүүлж байгааг “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” эрс буруушааж Шийдлийн засгийн газар өргөх бичиг бариад байна. “Урт нэртэй” хуулийн үйлчлэлийн хүрээнээс гарч “Сентерриа гоулд”-ын олборлох 80 тн алтаар Монгол Улс түүх соёлын өв уламжлалаа найр тавин худалдсан эмгэнэлт явдал болно. Иймээс Шийдлийн засгийн газраас улс орны эдийн засгийн хүндрэлийг даван туулах, Монголын хөгжлийн сорилт болсон энэ цаг үед аливаа шийдвэрийг гаргахдаа Иргэний нийгмийн байгууллагуудтай нээлттэй санал солилцож, өргөн оролцоог хангах зарчмаар, зөвшилцлийн арга хэлбэрийг ашиглан, зөв шийдвэрт хүрч байх нь үндэсний эрх ашигт нийцнэ гэж МБОИЗ үзэж байна. tv9.mn

Холбоотой мэдээ