TV8

Responsive image

АН дотоод сонгуулийн хорооны гишүүдийг үүрэгт ажлаасаа огцрохыг шаардлаа

2015-01-22 Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатарыг Өвөрхангай аймагт нэр дэвшигчдийн жагсаалтаас үндэслэлгүйгээр хассан нь жирийн гишүүний өрсөлдөх ардчиллыг нухчин дарсан үйлдэл боллоо гэж үзэн АН дотоод сонгуулийн хорооны гишүүдийг бүрэн бүрэлдхүүнээрээ үүрэгт ажлаасаа сайн дураараа огцрохыг шаардаж байна. Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатарт Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос түүнд Үндэсний зөвлөлдөх хорооны нөхөн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх олгосон боловч Өвөрхангай аймагт нэр дэвшигчдийн жагсаалтаас үндэслэлгүйгээр 2015 оны 1-р сарын 16-ны өдөр хасчээ. Энэ үйлдэл нь жирийн гишүүний нэр дэвшин өрсөлдөх, намын дотоод ардчиллыг нухчин дарах хамгийн бүдүүлэг оролдлогыг хийж байгааг “Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо” эсэргүүцэн Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нэн даруй үүрэгт ажлаасаа сайн дураараа огцрохыг шаардаж мэдэгдэл хүргүүлээд байгаа юм. Намын үнэт зүйл бол дүрэм. Гэвч ардчиллын агаар салхи ороогүй ямар ч нийгмийн үед тусдаг өвчин АН-д туссан. Тиймээс намын дүрмийг шинэчлэн батлах шаардлагатай гэж байгаа юм. Шинэчлэлийн Засгийн газарт ажиллаж байсан Ардчилсан намын гишүүдийг Шийдлийн засгийн газарт ажиллуулахгүй хомроглон халж байгааг “Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо” эрс эсэргүүцэж төрийн болон төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын ажлаас халагдсан шалтгааныг тодруулахаар 320088 дугаарын утсыг ажиллуулж эхлүүлсэн байна. Тэрээр намаа цэвэрлэх, өтгөн МАНАН-гаас салгах цаг болсон гэдгийг хэллээ. tv9.mn

Холбоотой мэдээ