TV8

Responsive image

Хөдөлмөрийн шинэчилсэн хуулиар иргэд 20 хоног амардаг болно

2015-01-22 Ажилчдыг бөөнөөр нь халахдаа хүйсийн харьцааг тэнцүү баримтлахаар хуульд тусгажээ. 1999 онд анх батлагдаж байсан “Хөдөлмөрийн тухай хууль”-ийг олон удаа шинэчлэн найруулж байсан. Тэгвэл энэ удаа “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн зарим заалтуудад шинэчлэл явуулж, зах зээлийн нийгэмтэй хөл нийлүүлэхээр болсноо салбарынхан онцолж байна. Тухайлбал, “Хөдөлмөрийн тухай хууль”-иар иргэд 15 хоног амардаг байсан бол шинэчилсэн найруулгаар үндсэн 20 хоног амардаг байхаар зохицуулжээ. “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн хэд хэдэн заалтад өөрчлөлт орж байгаагийн нэг нь ажлаас бөөнөөр халсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгжүүд эрэгтэй, эмэгтэй ажилчдаа яг тэнцүү тоогоор халах заалтыг нэмсэн байна. Гэвч боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдын дийлэнх нь эмэгтэйчүүд, харин уул уурхай, эрчим хүчний салбарт ихэнх нь эрэгтэйчүүд ажиллаж байгаа нь дээрх заалт хэрэгжих боломжгүйг харуулж байна. Тиймээс энэ заалтыг эхний хэлэлцүүлгээр эргэн харахаар болсон юм. Нөгөө талаар хүнд нөхцөлд ажилладаг иргэдийн амралт болоод цалин хөлсний асуудлыг шинэчлэн найруулахаар болжээ. Мөн хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг илүү дэмжсэн бөгөөд гэртээ хүүхдээ харж байгаа эхчүүд, тэтгэврийн насны хүмүүсийг хөдөлмөрийн хуулийн зохицуулалтад оруулж өгчээ. Өөрөөр хэлбэл, гэртээ хүүхдээ харж байгаа эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны хөдөлмөрлөх эрхийг дэмжих бол малчны нийт цалин хөлсний 30 хувиас илүүгүй нь мөнгөн бус хэлбэрээр байж болно гэж оруулсан нь хөлсөөр олон жил мал маллаад цалингаа авч чадахгүй байгаа иргэдэд чухлаас гадна хөдөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих таатай нөхцөл болох юм. Харин Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг дэвшилтэд олон заалт орсныг онцолж байлаа. tv9.mn

Холбоотой мэдээ