TV8

Responsive image

Шинзо Абе хоёр иргэнийг суллахыг шаардсан байна

2015-01-22 Японы хоёр иргэнийг барьцаалсан хэрэг өнгөрсөн өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлыг татаж, Исламын дайчид тус бүрт нь 200 сая ам.доллар шаардсан үйл явдал болж өнгөрлөө. Тэгвэл тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе “боломжгүй” гэсэн хариу өгч, тэднийг суллахыг шаардсан байна “Исламын улс”-ын алан хядах бүлэглэлийнхэн Японы хоёр иргэнийг барьцаалан, 72 цагийн дотор 200 сая ам.доллар төлөхийг шаарджээ. Франц, Бельги улсуудад болсон халдлагын дараа дахин исламын шашинтнууд ийм явдал гаргаж байгаад олон улсын ажиглагчид шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ асуудлаар тус улсын ерөнхий сайд Шинзо Абэ “Бид хэт даврагчдад буулт хийсэн, хүсэлтийг нь зөвшөөрөх боломжгүй. Тиймээс манай улсын хоёр иргэнийг суллахыг шаардаж байна” хэмээсэн юм. Үүгээр ч зогсохгүй Японы Засгийн газраас алан хядагчдын эсрэг үйл ажиллагаа явуулж буй орнуудад 200 сая ам.долларын тусламж үзүүлэхээ илэрхийлсэн нь хэт даврагчдын дургүйг хүргээд байгаа бололтой. Хэт даврагчдын хувьд энэ нь анхны барьцаалалт биш бөгөөд өмнө нь АНУ-ын иргэн Жон Кэнтли гэх эмэгтэйг барьцаалж байсан юм. Мөн АНУ-ын сэтгүүлч Стивен Сотлоффыг барьцаалсынхаа дараа амь насыг нь хөнөөсөн байна. Одоогоор Японы талаас өөр шийдвэр гаргаагүй хэвээр байгаа юм. Шинзо Абе цэрэг армийн хүчээ нэмэгдүүлж, олон улсын дипломат, аюулгүй байдлын харилцаанд үзүүлэх Япон улсын нөлөөг нэмэгдүүлэхийг зорьж буй. Шинзо Абе Японы Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар цэрэг, армийн хүчээ зузаатгахыг зорьж, шинэ хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлж байгаатай энэ хэрэг давхацлаа. Японы Үндсэн хуулинд гадны оронд цэргийн үйл ажиллагаа явуулах хориотой байдаг аж. Тиймдээ ч 2013 оны 1-р сард Алжирт исламын хэт даврагчид хийн байгууламжид Японы 10 ажилчинг барьцаалан хөнөөхөд Засгийн газар нь бусдаас тусламж хүсэхээс өөр юу ч хийж чадаагүй юм. Хэрэв “Исламын улс” бүлэглэл барьцааны хоёр хүнийг хөнөөвөл япончууд Шинзо Абег үүнд буруутгаж болох ч улсынхаа батлан хамгаалах салбарын чадамжийг нэмэгдүүлэх нь тодорхой билээ. tv9.mn

Холбоотой мэдээ