TV8

Responsive image

Галзуу өвчин 12 аймгийн 17 суманд голомтлон гарчээ

2015-01-22 Жилд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлж 1,5 сая толгой малыг вакцинжуулдаг. 2015 он гарснаар мал амьтны гоц халдварт галзуу өвчин 12 аймгийн 17 суманд голомтлон гарсан байна. Галзуу өвчин туссан мал амьтныг устгалд оруулж өвчний голомт бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулвал Хэнтий, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Архангай зэрэг 12 аймгийн 17 сумын нутагт мал амьтны гоц халдварт галзуу өвчин гарч өвчин туссан малыг устгалд оруулж хорио цээрийн дэглэм тогтоожээ. Жилдээ мал эмнэлгийнхэн төсөвлөдөг мөнгөний 3-4 хувийг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зарцуулах журмын дагуу дотоодод үйлдвэрлэгддэг галзуу өвчний вакциныг 1,5 сая толгой малд урьдчилан сэргийлэх зорилгоор хийдэг. Гэхдээ байгалийн голомтот галзуу өвчин хээрийн зэрлэг амьтнаар дамжин халдвар нь тардаг учир эрсдэл өндөртэй ганц вакцин хийснээр Монгол улсын 52,9 сая малыг хамгаалах боломжгүй гэдгийг албаныхан тодотголоо. Галзуу өвчин туссан малыг устгалд оруулж, устгалд орсон малд тухайн орон нутгийн зах зээлийн дундаж үнийн 40 хувиар бодож нөхөн олговор олгодог нь малчдын эдийн засагт хохиролтой учир малчид өөрсдөө галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатайг холбогдох байгууллагаас анхаарууллаа. tv9.mn

Холбоотой мэдээ