TV8

Responsive image

Ууцны үнэ буурсан ч худалдаж авах чадвар муу байна

2015-01-23 Сар шинийн баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа. Харин баярын гол идээний дээж болох ууцны үнэ өмнө жилийнхээс харьцангуй хямд худалдаалагдаж байгаа ч худалдан авах чадвар муу байгааг наймаачид хэлж байна. Энэ жил иргэдийн хамгийн их зорьж очдог “Хүчит шонхор” зах дээр ууц том жижгээсээ хамаарч 120 мянгаас эхлэж байна. Дундаж ууцны үнэ 150-160 арай томоохон нь 200-350 мянган төгрөг болж байна. Харин өвчүү 80-150 мянган төгрөгний хооронд байна. Үүнийг өмнөх жилтэй харьцуулахад 40-50 мянган төгрөгөөр хямд зарагдаж байгааг хэлж байна. Эдийн засаг хүнд, өргөн хэрэглээний бараа үнэтэй байгаа ч монголчууд ирэх жил өөдлөн дэвжихийг билэгдэн үндэсний баяраа элбэг, дэлбэг сайхан тэмдэглэхийг хүсдэг. Цагаан сарын баяр болоход даруй сар хүрэхгүй хугацаа байгаа энэ үед иргэд баярын бэлтгэлээ базааж эхэлжээ. tv9.mn

Холбоотой мэдээ