TV8

Responsive image

Нэг өрх дунджаар 800 мянган төгрөгөөр цагаан сарыг тэмдэглэнэ

2015-01-26 Цагаан сарын гарын бэлэг дагасан мөнгө гадагшаа урсаж байна. Цагаан сарын баярыг монголын нэг өрх дунджаар 800 мянган төгрөгөөр тэмдэглэж байна. Баярт зориулагдаж байгаа нийт зардлын 60 гаруй хувийг гарын бэлэг сэлт эзэлж байна. Нэг үгээр бол бэлэг дагасан их хэмжээний мөнгө гадагшаа урсдаг байна. Цагаан сарын баярыг хамгийн багадаа 500 мянган төгрөгөөр тэмдэглэж байгаа бол нийт өрхийн олонх нь 800 мянгад багтааж байгаа гэсэн ерөнхий зураглал бий. Тэгвэл 720 мянган өрхөөр тооцоолж үзвэл дор хаяж хагас их наяд төгрөгөөр баярладаг тооцоо гарч байгаа юм. Харин нэг өрхийн Цагаан сарын зардлын 50-60 хувийг зөвхөн гарын бэлэг эзэлж байна. Үүгээр тооцож үзвэл 300 гаруй тэрбум төгрөгөөр бэлэг худалдан авдаг, үүний дийлэнх нь импортын бэлгэнд зарцуулагдаж байна. Нийслэлийн өрхүүдийн тухайд Цагаан сарын баярын ууц шүүс, идээ будаанд төсвийнх нь дийлэнх зарцуулагддаг учраас хямд өртөгтэй импортын бэлгийг сонгож байна. Мэдээж хэрэг боломж нөхцлөөсөө шалтгаалж ирсэн зочноо гар хоосон гаргахгүйн тулд чанартай, чанаргүй хэрэгтэй, хэрэггүй бэлгийг сонгоход хүрдэг байна. Улмаар гарын бэлэг сэлтийг дагасан их хэмжээний мөнгө импортын бараагаар дамжин гадагшаа урсаж байгаа учраас айл өрх бүр мөнгөний урсгалыг дотооддоо үлдээх бэлэгний сонголтыг хийх учиртай юм. tv9.mn

Холбоотой мэдээ