TV8

Responsive image

Архангай аймгийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа нээгдлээ

2015-01-26 Үзэсгэлэн худалдаа 28-н хүртэл үргэлжилнэ. Архангай аймгийн Тариат сумын цагаан идээний үзэсгэлэн худалдаа Бөхийн өргөөний арын талбайд гарч байна. Ченжийн гар дамжаагүй малчдын өөрсдийнх нь бэлтгэсэн эрүүл ахуйн шаардлага хангасан цагаан идээний үзэсгэлэн худалдаа 28-ныг дуустал үргэлжлэх юм байна. Сар шинийн баярын ширээний хамгийн гол чимэг цагаан идээ байдаг. Ялангуяа Архангай аймаг Тамирын сүүн хурууд, чипсэн ааруул гэгчлэн аль хэдийнэ өөрийн гэсэн брэнд болсон бүтээгдэхүүнээр нь хүмүүс андахгүй болсон. Цагаан идээ их худалдан авдаг ид үе болох Цагаан сараар ченжийн гар дамжин өндөр өртөгтэйгөөр худалдаалагддаг. Харин үзэсгэлэн худалдаагаар малчдын өөрсдийнх нь гараас эрүүл чанартай бүтээгдэхүүн авах боломж нээгдэж байгаа юм. Үзэсгэлэн худалдаанд тогооны өрөм, хэвийн ааруул, шар, цагаан тос, ээзгий Цагаан сарын тавагны хэвлэсэн ааруул худалдаалагдаж байна. tv9.mn

Холбоотой мэдээ