TV8

Responsive image

“Хүний нөөцийн судалгаа-Байгууллагын тогтвортой хөгжил” хурал боллоо

2015-01-26 Чадварлаг хүний нөөц байгууллагын баялгийг бүтээдэг. Аливаа байгууллага, аж ахуй нэгжид “хүний нөөц” хэмээх алба заавал байдаг. Тухайн байгууллагын мэргэшсэн хүний нөөцөөс ихээхэн хамааралтай байдаг. Тиймээс ч Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн “Улаанбаатар-Эрдэм” их сургуультай хамтран хүний нөөцийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Ямарч байгууллагын хувьд удирдлагын тогтолцоо нь санхүүгийн, хүний нөөцийн, үйлдвэрлэлийн, маркетингийн гэх мэт тодорхой чиглэлүүдтэй байдаг. Өндөр үр бүтээлтэй ажиллахын тулд аливаа байгууллага хүний нөөцийн оновчтой уян хатан бодлого явуулах нь чухал. Өөрөөр хэлбэл хүний нөөцийг удирдах хэлтэс хэдий чинээ сайн ажиллана байгууллагын амжилт түүнээс шууд шалтгаалдаг. Гэсэн хэдий ч монголд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх байгууллагад мэргэшсэн хүний нөөцийн менежер ажилладаггүй байна. Монголд хүний нөөцийн чиглэлээр сургадаг олон сургалтууд байдаг ч онол практикийг эн тэнцүү эзэмшүүлдэг нь тун цөөхөн байдаг. Тиймээс Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн “Улаанбаатар-Эрдэм” их сургуультай хамтран хүний нөөцийн мастерийн өдрийн ангийн сургалтыг ч эхлүүлээд байгаа юм. Хүний нөөцийн менежер компанийн зорилго болон стратегийг тухайн байгууллагын хүний нөөц, мэргэшсэн байдал мөн хөдөлмөрийн бололцоот нөхцөлүүдтэй уялдуулах. Мөн ажилтнуудтай холбоотой бүхий л ажил үүргийг гүйцэтгэдэг. Хөдөлмөрийн зах зээлийн судалгаанаас авахуулаад ажилд авах эсвэл халах хүртэл,тэр ажилтнуудыг удирдах стратеги гаргах, гүйцэтгэх ёстой ажлын үүргийг төлөвлөж, байгууллагад шаардагдаж буй орон тоог нөхөх, хүний нөөцийн чадварт шинжилгээ дүгнэлт хийх зэрэг маш олон ажлыг гүйцэтгэдэг. tv9.mn

Холбоотой мэдээ