TV8

Responsive image

Дакарын уралдаанд анх удаагаа цахилгаан машин оролцжээ

2015-01-26 Энэ долоо хоногт Дакарын автомашины уралдааны дөрөв дэх үе эхэллээ. Пуэрто Рико улсын нийслэл Сан Хуан хотоос Аргентины Чилесито хот хүртэлх 657 км уралдааны замд анх удаагаа цахилгаан машинууд оролцлоо. Уралдааны машины энэхүү тэмцээнийг үзэж байгаа үзэгчдийн алин ч эдгээр машинуудын нэг цахилгаанаар ажилладаг гэдгийг мэдээгүй байлаа. Дакарын уралдааны 30 жилийн түүхэнд цахилгаан машин уралдаанд оролцож байсан удаагүй. Гэхдээ энэ уралдаанд өөрсдийн машиныг оролцуулахын өмнө цахилгааны машины баг өөрсдийн хөлгийг олон удаа шалгасан билээ. Учир нь, цахилгаан машин хотын толигор засмал замаар төдийгүй маш аюултай уулын замаар өнгөрөх ёстой байсан юм. Уралдааны энэхүү цахилгаан машиныг Испанийн нэгэн компанид бүтээжээ. Энэ машинд ямар ч шатахууны сав байхгүй боловч 4 хүчтэй цахилгаан батарейтэй. Уг батарейг 350 км тутамд сольдог ажээ. Ийм уралдаанд оролцож байгаа дотоод шаталтын хөдөлгүүртэй машин болгон 2200 литр бензин шатаадаг. Тэгвэл цахилгаан машин ямар ч түлш зарцуулахгүй хэрнээ, хортой утаа ялгаруулахгүй ажээ. tv9.mn

Холбоотой мэдээ