TV8

Responsive image

Үр дүнгээ өгдөггүй мөнгөний хатуу бодлого 2015 онд ч үргэлжилнэ

2015-01-26 Эдийн засагт үүрлэсэн өвчнийг анагаахаар авсан арга хэмжээний нэг нь мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлсэн явдал юм. Тиймээс 13 хувьд хүрсэн хүү төгрөгийн сулралыг барьж, импортын инфляцийг бууруулах зорилготой. Харин өнгөрөгч онд дээрх зорилгын үүднээс мөнгөний бодлогыг хүүг нэмэгдүүлсэн ч үр дүнгээ өгөөгүй байна. Монголын эдийн засагт тулгарч байгаа хамгийн том асуудал нь төлбөрийн тэнцлийн алдагдал. Үүнийг өнгөрсөн жил ч ярьж, засах гэж оролдсоор дийлээгүй ээ. Гадаадын хөрөнгө оруулалт 2012 онтой харьцуулахад 5.6 дахин багасч. ДНБ-ий 40 хувийг эзэлдэг байсан шууд хөрөнгө оруулалт долоон хувиас ч буурчихлаа. Үүнтэй зэрэгцэн манай экспортын гол бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнэ 50 хувиар багасч, гадаад валютын орох урсгал эрс муудсан. Өөрөөр хэлбэл, дээрх үзүүлэлтүүд өнгөрөгч оны мөнгөний бодлого хэрхэн хэрэгжснийг харуулна. Тиймээс төгрөгөө ханшийн уналтаас хамгаалж чадаагүй Төвбанк энэ онд дорвитой алхам хийхгүй бол урьд оных шиг таагүй байдал 2015 онд ч тохиохгүй гэх баталгаа алга. Мөнгөний бодлогын гол асуудал нь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах, түүгээр дамжуулан үнэ ханшийг тогтвортой барьж, макро эдийн засгийн орчныг сайжруулах юм. Ингэж чадвал, валютын ханшийн нөлөөгөөр өссөн суурь инфляцийг бууруулах боломжтой. tv9.mn

Холбоотой мэдээ