TV8

Responsive image

Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ ирэх долоо хоногоос хийгдэнэ

2015-01-27 Тавантолгойн хэлэлцээ 50 хувьтай байна. Нэгдүгээр сарын 5-нд эхэлсэн Тавантолгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээ хоёр дахь шатандаа орлоо. Ингэснээр нийт хэлэлцэх асуудал 50 хувьд хүрсэн учраас энэ долоо хоногийн хурлын үр дүн Тавантолгойн ирээдүйг шийдэх юм. Хөрөнгө оруулалтынхаа 70 хувийг банк, санхүүгийн байгууллагаас босгох энэхүү мега төсөлд УУЯ, ГХЯ, ХЗЯ, ЗТЯ-наас гадна Хөрөнгө оруулалтын газар, “Эрдэнэс Таван толгой”, МТЗ мэргэжлийн түвшинд оролцож байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хэлэлцээ нь зөвхөн уул уурхайн ашигт малтмалыг олборлох бус үүнийг дагаад нэмүү өртөг шингээх, төмөр зам, дэд бүтцийн тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг олох явдал юм. Эхний байдлаар дөрвөн тэрбум долларын санхүүжилтыг талууд ярилцаж байна. Үүний 30 хувийг “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” компаниуд өөрсдийн хөрөнгөөр босгож, үлдсэн 70 хувийг нь банкнаас зээл авах хэлбэрээр олно. Тиймээс л хэлэлцээрийн үр дүнд бий болох баримт бичгүүд банкны шаардлага хангасан байх учиртай. Хөрөнгө оруулагчдын зүгээс хамгийн түрүүнд эрсдлийг шинжиж, татвар, төр засгийн тогтвортой байдлыг гол шалгуур болгож байгаа юм. Дээрх төслийн хүрээнд 4-5 гэрээ хийгдэнэ. Энэ долоо хоногийн хэлэлцээ нааштай байвал ирэх долоо хоногоос хөрөнгө оруулалтын гэрээ яригдаж эхлэх юм. Японы “Сумитомо” корпораци борлуулалтыг хариуцна. Тиймээс 20-30 хувийг худалдаж авах мэдээлэл байна. Мөн Консерциум доторх гэрээ хөрөнгө оруулалтын хэлэлцээтэй зэрэг явагдана. Иргэдэд олгосон 1072 ширхэг хувьцааг энэхүү хэлэлцээ батлагдвал амь оруулах ажлыг ч мөн хийнэ. Ингэснээр томоохон хэмжээний төсөл хэрэгжиж, үүнийг дагаад жижиг төслүүдийг эхлүүлэх нөхцөл бүрдэх юм. tv9.mn

Холбоотой мэдээ