TV8

Responsive image

Мөнгөн усанд хордсон иргэдийн бие сайжирч байна

2015-01-28 Баян-Өлгийн аймгийн гэр бүлийн 8 хүн мөнгөн усанд хорджээ. Баян-Өлгий аймгийн нэг гэр бүлийн найман хүн мөнгөн усанд хордож, эмнэлэгт хүргүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар гэр бүлийн эхнэр, нөхөр болон 13 настай нэг хүүхэд Улаанбаатар хотод ирж, Хордлогын төвд хэвтэн эмчлүүлж байна. Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэн 25 настай эрэгтэй Ерлан болон түүний эхнэр, мөн 13 настай дүү, ээж аав нь гээд гэр бүлийн найман хүн мөнгөн усанд хордож, эмнэлэгт хүргүүлжээ. Мөнгөн усанд хордсон 25 настай Ерлан болон түүний эхнэр, 13 настай дүүгийн биеийн байдал хүндэрсэн тул Улаанбаатар хотын Хордлогын төвд хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөнүүд өнгөрсөн оны 10-р сард мал нядлаж байх үедээ баруун гарын дунд хурууг мэсээр зүсэж гэмтээгээд 10 хоног эмнэлэгт эмчлүүлсэн байна. Гэтэл эмчилгээ хийлгэсэн хуруугаа хаалганд хавчуулж улмаар нутгийн уламжлалт эмчилгээ хийдэг Аблайхан гэгчид хандахад мөнгөн усны уураар эмчилдэг гэсэн эмчилгээний арга зааж өгчээ. Гэтэл биеийн байдал нь улам муудаж, аймгийнхаа сэхээн амьдруулах тасагт хүргэгджээ. Өнөөдрийн байдлаар гэр бүлийн гурван иргэн Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа бол үлдсэн гишүүд нь аймгийнхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрийн дунд 5, 13, 17 настай хүүхдүүд байгаа юм. Мөнгөн усны хордлого нь хүний биеийн төв мэдрэлийн системийг гэмтээдэг бөгөөд ой санамжаа алдах, ухаан санаа мартамхай болох зэрэг ноцтой эмгэг өгдөг байна. Химийн хортой бодисонд хордсон иргэдийг эмчилдэг антидот буюу хорны эсрэг ерөндөг манай улсад байдаггүй байна. Тиймээс ОХУ-аас авчруулахаар Эрүүл мэнд, спортын яам захьсан байна. Мөнгөн усанд хордсон найман иргэний гуравынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа учраас ийнхүү ОХУ-аас антидот авчрах шаардлага тулгарчээ. tv9.mn

Холбоотой мэдээ